#1 ТОЙМ 2019| ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ ЗУРГААН ҮЙЛ ЯВДАЛ
ZINDAA.MN сайтын “ТОЙМ 2019” цуврал Эдийн засгийн онцлох сэдвүүдээр танд хүрч байна.
Эдийн засгийн салбарын ӨНӨӨДРИЙН үзүүлэлтүүд ӨЧИГДӨРТ суурилдаг. Түүнчлэн МАРГААШИЙН нөхцөл байдлын суурь нь өнөөдрийн үйл явцууд байдаг билээ. Тэр ч утгаараа тоймд онцолсон ЗУРГААН үйл явдал агуулгын хувьд зөвхөн энэ онд хамаарахгүй болохыг тодотгоё.
#2 СУРВАЛЖИЛГА: ИРГЭД УТАА БУУРСАНТАЙ САНАЛ НЭГ БАЙНА
Ес эхэлсэн хүйтэн өдрүүдэд утаа ямар байгаа, агаарын чанарт сайжруулсан түлшний хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа. Нийслэлд агаарын чанар сайжирч, 50 хувиас доошгүй байдлаар бохирдол нь багассан гэх үр дүн яригдаж байгаа. Агаарын чанарыг нийслэлийн дүүрэг бүрт байрлах автомат харуулын 15 байрнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Цаг, уур орчны шинжилгээний газраас гаргадаг. 24 цаг, долоо хоног, сар, жилээр нь мэдээллийг нэгтгээд агаарын чанарыг хэмжиж байна. Тэгвэл ирэх гуравдугаар сард есдүгээр сараас хойших хагас жилийн дундаж агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээний үр дүнг эцсийн байдлаар нарийвчлан гаргаж, танилцуулна гэдгийг албаны эх сурвалжаас хэлж байгаа юм.
#3 ШИНЭ ЮМ АЛГА, ЗАСАГЛАЛ, ПАРЛАМЕНТ ИЙМ Л ЯВЖ ИРЖЭЭ
Сонгуулийн тухай хууль батлагдаж, гишүүд, нэр дэвшигчид томсгосон тойрогт хүч үзэх нь тодорхой болсон. Одоогоор олны анхаарлын төвд “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт маргаан дагуулж байна. Юуны өмнө томсгосон тойрогт олны танил эрхмүүд сонгогдоно уу гэхээс биш шинэ залуу хүн сонгогдох магадлал тун бага юм. Тэгэхээр МАН, АН, МАХН ч бай аль нэг улс төрийн хүчнээс танигдсан улстөрчдөөр бүрдсэн парламент бий болох өндөр магадлалтай. Мэдээжийн хэрэг, Засгийн газар ч хамтрах зураг харагдаж буй. Энэ нь 2004, 2008 оны сонгуулийн дүр зураг, сонгуулийн дараах бүтэц харагдаж байгаа юм. Магадгүй 2012 оны сонгуулийн дүр зураг ч бууж байгаа байх.
Өнгөрөгч 2004 онд өдгөөгийн МАН 36, “Эх орон, ардчилал” эвсэл 36, БНН нэг, бие даагч гурван гишүүн гарч ирснээр парламент бүрдэж байв. Энэ үед “Их эвслийн” хэмээх Засгийн газар бүрэлдэж байсныг уншигчид мартаагүй байх. Мөнхүү 2008 онд өдгөө батлагдаад буй тогтолцоогоор сонгууль явуулж, эрх баригч МАН 45, АН 20 гаруй суудал авсан ч олонх болсон МАН, тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж байсан, энэ тухай хойш дэлгэрэнгүй дурдах болно.
#4 САУДЫН АРАБТ ХҮҮХДИЙН ГЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОЛОО
Саудын Арабын эрх баригчид олон жилийн турш хэлэлцсэний эцэст бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглож, гэрлэлтийн доод насыг 18-аар тогтоолоо.
“Saudi Gazette” сонинд мэдээлснээр, тус улсын хууль зүйн сайд Валид ас-Самаани шинэ хуулийг орон нутгийн бүх шүүхэд хүргүүлсэн байна.
18 нас хүрээгүй өсвөр настан гэрлэхийг хүссэн тохиолдолд тусгай шүүхээс зөвшөөрөл авах ёстой аж. Шүүх эрт гэрлэлт өсвөр настны ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг хэлэлцэж, шийдвэр гаргах гэнэ.
Энэ оны нэгдүгээр сард тус улсад 15-аас доош насны хүүхдэд гэрлэхийг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон. Үүнээс өмнө Саудын Арабт гэрлэлтийн насыг хуулиар тогтоогоогүй байсан бөгөөд бага насны охидыг эрд гаргах явдал томоохон асуудал байжээ.
Саудын Арабын парламентын хэсэг гишүүд 2017 онд хууль зүйн яаманд хандан 15-аас доош насны охидыг гэрлүүлэхийг хориглохыг шаардсаны үр дүнд эдгээр эерэг алхмыг хийжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр, дэлхийн 117 оронд тодорхой нөхцөлд хүүхдэд гэрлэхийг зөвшөөрдөг эсвэл гэрлэлтийн доод насыг хуульчлаагүй байдаг байна.
НҮБ-ын хүүхдийн сангийн мэдээллээр, жилд 39 мянган хүүхэд гэрлэдэг байна.
#5 12 ЖИЛИЙН ӨМНӨХ ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ НӨХӨН ИЛРҮҮЛЛЭЭ
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны аркны ойролцоо 30 орчим насны эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан байна. Дээрх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн хүн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сард эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг татаж хянах явцдаа уг хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг аваагүй байсныг илрүүлж, дутуу ажиллагааг явуулах даалгаврыг мөрдөгчид өгч шалгуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй С.О гэгч нь дээрх “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, тус дүүргийн прокурорын газраас энэ оны 9 дүгээр сард хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна хэмээн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )