#1 Д.Гэрэл: Зохион байгуулагчдын дунд нэг монгол иргэн байгаа
Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллагын удирдлагууд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч, өчигдөр /2019.10.29/ явуулсан гүйцэтгэх ажлын талаар хэлэлцлээ.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр "Бид энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хятад иргэд 1000-аад компьютер, 10.000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх ямар ч асуудал байхгүй. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа" гэх мэдээллийг өглөө. Мөн үеэр түүнээс дараах асуултуудад хариулт авсан юм.
#2 Investment Scam буюу цахим залилан Монголд ирэв үү?
Тагнуулын ерөнхий газраас явуулсан гүйцэтгэх ажиллагааны дүнд баривчлагдсан эдгээр хятад иргэдэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер байж. Олон тооны хятад иргэдийг удирдан зохион байгуулдаг байж болзошгүй толгойлогчдыг ч 29-30-нд шилжих шөнө "Шангри-Ла" зочид буудлаас баривчиллаа. Энэ мэдээллийн дараа олон нийт МАНАН-гийн тролл, хүний наймаа хийгчид мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна. Гэвч үнэхээр тролл байв уу, хүний наймаачид байв уу гэдгийг хамтдаа шалгацгаая.
#3 Хоёр тарифтай тоолуургүй бол шөнийн тарифын ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХГҮЙ
-АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 21:00-06:00 ЦАГИЙН ХООРОНД ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ-
Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар өнөөдөр /2019.10.30/ мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг. 2017 онд зургаан тэрбум, 2018 онд есөн тэрбум, энэ онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоо гарсан. Энэ нь Улсын төсвөөс гарч буй хөрөнгө. Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ улам өсөж байна. Өнгөрсөн жилээс 80 орчим мВт-аар нэмэгдсэн байна. Цахилгааны төлбөр 16 хувиар өссөн. Үнэ өссөн ч гэсэн хөнгөлөлт үйлчилж байгаа. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арван нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлнө. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Нэгт шөнийн тарифын хөнгөлөлт. Хоёрт нийт хэрэглэгчдэд буюу орон сууц, гэр хорооллын бүх 650 мянган айл өрх цахилгаан хөнгөлөлт эдэлж байгаа. Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг. Нэг өрх жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа” гэлээ.
#4 Хил дээр саатуулагдсан боксын шүүгч хувийн шугамаар гадагш зорчжээ
Монгол Улсын хоёр иргэн хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр баригджээ. Оросын гаалийн ажилтнууд тэднийг саатуулсан ба хоёул албан паспорттой иргэд байжээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр тэдний нэг нь Боксын Олон улсын шүүгч буюу Олон улсын боксын холбоо /AIBA/-нд данстай монгол шүүгч байжээ
Бид энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас тодрууллаа. Дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн, микро автобусаар янжуур тамхи зөөвөрлөх гэж байгаад саатуулагдсан хэрэгт тус холбооны шүүгч холбогдсон талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
-Олон улсын боксын холбоо /AIBA/-ны шүүгч Г.Бадрах хил дээр саатуулагдсан талаар та мэдээлэл сонссон уу?
-Хэвлэл мэдээллээс сонслоо. Бид юу болсон талаар мэдээлэл авахаар тодорхой хэмжээнд харилцаа холбоо тогтоож байна.
-Хоёр хоногийн өмнө хил дээр саатуулсан юм байна. Ямар нэгэн тэмцээн шүүх ажилтай явсан уу?
-Монголын боксын холбоо болон Олон улсын боксын холбооны шугамаар ямар нэгэн тэмцээн шүүх ажилд оролцоогүй. Хувийн ажлаар гадагш явсан байсан бололтой.
-Хамгийн сүүлд гадаадын улс оронд ямар тэмцээн шүүсэн бэ?
-Аравдугаар сарын 3-13-нд ОХУ-ын Улаан-Үдэд болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүсэн. Олон улсын холбооны шүүгчийн зэрэгтэй тул Олон улсын боксын холбоо буюу AIBA түүнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүлгэхээр томилсон.
#5 Өөрийн биш өрөөлийн төмөр замыг балиашиглах нь Тавантолгойд халгүй юу?
Монгол, Тува хоёр улсын тэргүүний товлосон уулзалтаар ярилцах гол сэдэв Кызыл– Курагино төмөр замын төсөл рүү чиглэнэ гэдгийг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзахдаа уг асуудлаар ярилцлаа. Тэднийг ярилцахаас өмнө буюу энэ сарын эхний өдрүүдэд Сочи хотноо болсон олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр В.Путин мөн энэ асуудлыг хэлж ярьсан л даа. В.Путин хэлэхдээ “Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь ОХУ-ын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэх юм. Евразийн хэмжээний ач холбогдолтой энэхүү санаачилгыг сонирхогч бүх түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн.
Харин Тувагийн тэргүүн манай улсын төрийн тэргүүнтэй уулзахдаа “ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэг асуудлыг ярихад манай Ерөнхийлөгч түүнтэй санал нэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тувачуудаас сэрэмжтэй байхтүн. Тэднийг Орост урвасанд уурссан Чойбалсан Тогтох тайжийг нь алгадаж байсан түүх бий. Урвагч бол урвагч л шүү дээ.