Investment Scam буюу цахим залилан Монголд ирэв үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30


Өнгөрсөн шөнө 500 гаруй хятад иргэн баривчлагдлаа. Тагнуулын ерөнхий газраас явуулсан гүйцэтгэх ажиллагааны дүнд баривчлагдсан эдгээр хятад иргэдэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер байж. Олон тооны хятад иргэдийг удирдан зохион байгуулдаг байж болзошгүй толгойлогчдыг ч 29-30-нд шилжих шөнө "Шангри-Ла" зочид буудлаас баривчиллаа. Энэ мэдээллийн дараа олон нийт МАНАН-гийн тролл, хүний наймаа хийгчид мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна. Гэвч үнэхээр тролл байв уу, хүний наймаачид байв уу гэдгийг хамтдаа шалгацгаая.
 

Улаанбаатар, 2019.10.29-30-нд шилжих шөнө


Одоогоос яг 20 хоногийн өмнө Малайз улсын Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын газрын зохион байгуулсан ажиллагаагаар 79 хятад иргэнийг баривчилсан. Мөн л олон тоогоороо буудлын нэг өрөөнд техникээр өвч тоноглогдсон иргэд байсан гэдэг. Тухайн үед баривчлахад 460 гар утас, 55 зөөврийн компьютер, 25 суурин компьютер, 29 өндөр хурдны интернэтийн төхөөрөмжийг хураан авсан байна. Түүнчлэн санхүүгийн мэдээлэл, технологийн үзүүлэлт, хакерыг хэрхэн мэдэх вэ зэрэг агуулга бүхий хятад хэл дээр бичсэн 24 номыг хураан авч. Гол асуудалдаа орцгооё. Мөрдөн шалгалтын явцад тэднийг investment scam буюу цахим луйвар хийдэг байж болзошгүй хэд, хэдэн зүйлийг тодорхой болгожээ. Дээрх хятад иргэд аливаа нэг дугаар руу шууд залгаж тухайн утас холбогдсон эдийн засгийн бүх мэдээллийг өөрийн болгодог байж. Мөн түүнчлэн бизнес эрхлэгч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох тухай и-мэйл болон утасны мессеж илгээдэг байсан нь илчлэгдсэн юм. Хэрэв ийм төрлийн мэдээлэл ирсэн л бол тухайн байгууллагын цахим шуудан, холбогдсон утсаар дамжуулан дансанд байршсан мөнгөнөөс авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдалтай үүсжээ. 

Малайз улсад энэ сарын 10-ны өдөр баривчлагдсан 79 иргэн аливаа нэг дугаар руу шууд залгаж тухайн утас холбогдсон эдийн засгийн бүх мэдээллийг өөрийн болгодог байж. Мөн түүнчлэн бизнес эрхлэгч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох тухай и-мэйл болон утасны мессеж илгээдэг байсан нь илчлэгдсэн юм.

Филиппин улсад одоогоос сар гаруйн өмнө буюу есдүгээр сарын 13-ны өдөр мөн адил гүйцэтгэх ажиллагаа явуулж 273 этгээдийг саатуулжээ. Манила хотын бизнесийн дүүрэг гэгдэх Пасик дүүргийн өндөр зэрэглэлийн оффист байрлаж байсан тэд мөн адил төрлийн луйвар хийдэг байсан аж. Гүйцэтгэх ажиллагаагаар 950 ухаалаг гар утас, 350 сансрын үүрэн холбоо, 350 суурин компьютер мөн ижил тооны зөөврийн компьютерыг хураан авчээ. Өндөр хурдны интернэтийн 500 ширхэг төхөөрөмж ч мөн адил байсан гэдэг. Мөрдөн шалгалтын явцад тэднийг цахим тоглоом нэрийдлээр хувь хүн болон албан байгууллагын мэдээлэл авдаг байжээ. Ихэвчлэн хувь хүний мэдээлэлд халддаг байсан аж.

Эхний баривчилгаа яваад удаагүй байхад буюу энэ сарын 10-ны өдөр дахин 500 гаруй хятад, 45 Бирмийн харьяат, 25 малайз, 23 вьетнам иргэдийг баривчилсан байна. Мөн адил цахим худалдаа, буяны байгууллага, цахим тоглоом нэрийдлээр хувь хүний санхүүгийн мэдээлэлд халдаж, залилан хийдэг байсан нөхцөл үүссэн учраас одоо ч шалгалтын ажил үргэлжилж буй аж. Дахин ийм төрлийн бүлэглэл байгаа гэх мэдээлэл Филиппин улсын Тагнуулын байгууллагад ирсэн тул Гадаадын иргэн харьяатын байгууллагатай хамтран шалгалт явуулж байна.

Хятадын оролцоотой цахим луйвар 2017 оны сүүлээс эрчимжжээ. Цахим луйвар өмнө нь байсан ч хятадын оролцоотой investment scam зүүн өмнөд болон зүүн хойд азийн ихэнх улсад газар авчээ. Малайзын тагнуулын газрын багцаа судалгаагаар ийм төрлийн залилан, цахим гэмт хэрэг үйлддэг гурван сая хятад иргэн байдаг байж болзошгүй аж. Одоогоор Хойд Америк болон төв Европын улсуудад энэ төрлийн гэмт хэрэг гардаг ч давтамжийн тоо нь ази тивээс бага.

Investment Scam гэж юу вэ?

Investment scam гэдэг сошиал хаяг болон цахим шуудан, гар утсаар дамжуулан хувь хүн болон албан байгууллагын санхүүгийн мэдээлэлд халдан улмаар луйвар хийдэг цахим гэмт хэргийн нэгэн төрөл юм. Хувь хүний мэдээлэлд халдахын тулд гар утас руу нь олон улсын дугаараас залгах, эсхүл мессеж бичиж холбогддог. Хэрэв залгасан дуудлагыг авсан тохиолдолд тухайн гар утас бүртгэлтэй банкны дансанд халдана. Харин албан байгууллагатай цахим шуудангаар хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл санал болгох, хөрөнгө оруулах хүмүүстэй холбох, янз бүрийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг захидал илгээдэг аж. Investment Scam-н луйвар бусад цахим луйврыг бодвол итгэл төрүүлэхүйц байдаг. Бодит компанийн нэр ашиглан өөр цахим хуудас үүсгэх мөн бодит хүнтэй холбогдож төөрүүлэх замаар хувийн мэдээллийг нь өөрийн болгодог ажээ.

Зарим улс оронд тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторуудын дугаараас холбогддог ингэх нь маш эрсдэлтэй тул сансрын утсаар холбогдон иргэдийг төөрүүлэх нь бий.

     Сүүлийн үед ухаалаг утсанд зориулсан тоглоомуудыг ашиглан хувь хүний мэдээлэлд халдах ихэссэн байна. Ялангуяа бөөнөөрөө холбогдон тоглодог PUBG, Online Poker зэргийг ашиглах залилан газар авчээ.


Уншигч та дээрх төрлийн залилангаас сэргийлэхийн тулд гадаадын болон элдэв сэжигтэй гар утасны дуудлага авахгүй байх. Мессежээр холбоо тогтоовол хариу бичихгүй байх. Цахим шууданд хөнгөлөлттэй зээл болон хөрөнгө оруулалтын үнэгүй зөвлөгөө гэсэн мэйл ирсэн тохиолдолд шууд устгах, хариу бичихгүй байх зэргээр сэргийлж болно. Түүнчлэн цахим шууданд ирсэн мэдээллээ өдөрт нэг удаа дор хаяж шалган сэжигтэй захидлуудыг устгах ёстой. Хэрэв устгахгүй тохиолдолд хувийн мэдээлэл алдагдах, цахим шуудангийн хаягаа устгуулах эрсдэлтэй аж.
 

Малайз улсад явуулсан гүйцэтгэх ажиллагаа

Филиппин улсад явуулсан гүйцэтгэх ажиллагаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgennn(202.55.188.37) 2019 оны 10 сарын 31

gar utasnii operatoruudiig zarlaad ezdiig shalgah heregtei. shoond hiisench yadiin. er n 1 hvnd 3 sim bhad l bolooshd. ilvv ugduggvi bh huuli gargah heregtei. hyataduud ch dawarch bna da ard tumen min.

0  |  0
Зочин(202.70.37.2) 2019 оны 10 сарын 30

Манайд гэсэн ТББ ын нэрээр хандив тусламж гуйж байгаа Суурин болон гар утаснууд ихэссэн Ямар замаар хувь хүн байгууллагын мэдээлэлийг авдаг нь бас нууц. Энэ бас луйвар байж болох нээ

0  |  0
Top