ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийн ордынхны хүссэн бүхэн биелнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Хонь

Санхүүгийн алдагдал хүлээж, сэтгэл зүйн стресст орох магадлалтай тул энэ өдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулаад хэрэггүй. Ямар нэг шийдвэрийг яарч, сандарч гаргаж болохгүй. Ажлын түншүүдтэй хийх гэрээ хэлэлцээр хүндрэлтэй, хүссэн үр дүнд хүрэхгүй. Санхүүгийн хохирол амсаж, ойр дотнын хүмүүстэйгээ муудалцана.

Үхэр

Өнөөдөр та хамгийн хэцүү ажлыг ч амархан хийж чадна. Ялангуяа баг, хамт олноор хийх нэгдсэн ажлуудыг та амжилттай гүйцэтгэнэ. Хэрэв ямар нэг саад бэрхшээл гарвал дотнын хүн чинь танд тусална. Таны сэтгэлийн илч хайрын галд улам бадарна. Ажил, уран бүтээл, хайр дурлалд таатай энэ өдрийг бүү алдаарай.

Ихэр

Энэ өдөр гэнэтийн бэрхшээл тулгарч, танд материаллаг тусламж хэрэгтэй болно. Найз нөхөд, хамаатан саднаасаа тусламж авахаас битгий ичиж, зовоорой. Ядарснаа мэдэрч, ажлаасаа таашаал авахгүй өдөр. Ойр дотнын хүн чинь ийм үед туслах болно.

Мэлхий

Сүүлийн үед бий болоод байгаа санхүүгийн хүндрэлийг тань шийдэх их хэмжээний мөнгө орж ирнэ. Хувийн амьдралд чинь том өөрчлөлт гарах өдөр. Гэнэтийн баяртай мэдээ ирнэ.

Арслан

Сайн мэдээ, таатай уулзалт, болзооны өдөр. Гэхдээ хүн болгонтой харьцаад байх хэрэггүй, мөн хэт тусдаа ганцаараа байж бас болохгүй. Аялал, холын замд гарахад муу өдөр. Ажил үйлс бүтэхгүй. Энэ өдрийг дотоод бясалгал, хувийн уран бүтээл, гэрийн ажилд зориулаарай.

Охин

Идэвхгүй, эргэцүүлэн бодох өдөр. Ажил үйлс бүтэхгүй тул аялалд гараад хэрэггүй. Гэрээ янзалж, хувийн уран бүтээлдээ анхаараарай. Сонгодог зохиол уншиж, хөгжим сонсон, ойр дотнын хүмүүстэйгээ энэ өдрийг өнгөрүүлээрэй. Хүндрэл бэрхшээл тулгарахад тэд л танд тусална. Гэр бүлийнхэн чинь танд хайртай гэдгийг батлах сайхан өдөр. Хүүхдүүд чинь таныг баярлуулна. 

Жинлүүр

Өнөөдөр ажил хэргээ орхиж, амрах өдөр. Сэтгэл зүйн асуудлуудаа цэгцэлж, ганцаараа байх хэрэгтэй. Ямар ч хүнтэй харьцсан асуудал үүсэх тул аль болох ганцаараа бай. Яарч сандарсан шийдвэр гаргаж болохгүй. Үдэш нь цэвэр агаарт зугаалбал сайн.

Хилэнц

Өнөөдөр хүнд хэцүү ажил хийхэд сайн өдөр. Учир нь та маш эрч хүчтэй байх болно. Эрсдэл гаргаж, шаргуу зүтгэснээр их хэмжээний орлого олно. Амжилтаар арвин энэ өдрийг зүгээр сууж бүү өнгөрүүлээрэй. Амжилт таны талд байгаа шүү.

Нум

Эрч хүчтэй өдрийг эхлүүлэх ч муу мэдээ ирж, сэтгэлээр унагаана. Ойр дотнын хүний тань болгоомжгүй алхам, үйлдэл танд хүндээр тусна. Энэ өдөр зүүдэлсэн зүүд нэг хоногийн дараа биелнэ. Байшингийн дээвэр, өндөр барилга зүүдэлбэл санхүүгийн хохирол хүлээхийн шинж.

Матар

Эрч хүчтэй, өөрийгөө зарлан тунхаглаж, хүмүүст харуулах өдөр. Хэд хэдэн ажил зэрэг хийх, яарч сандарвал санхүүгийн алдагдал хүлээнэ. Гэрийн ажил таны хамаг цаг, зав, хүч чадлыг барна.

Хумх

Эрс тэс ялгаатай өдөр. Үдээс өмнө та өөртөө итгэлгүй байдал, хайнга зангаасаа болж, хохирол хүлээнэ. Харин үдээс хойш таны сэтгэл амгалан, санаа зовох зүйлгүй. Эртний анд нөхөдтэйгөө уулзаж, цагийг сайхан өнгөрүүлнэ.

Загас

Уран бүтээл туурвиж, аялалд явах, соёл урлагийн тоглолт үзэхэд таатай өдөр. Өөдрөг сайн өдөр тул загаснууд бүтэн өдөр аз жаргалаар бялхах болно. Хүүхдүүд тань гэрэл гэгээ цацруулж, бага насны дурсамжийг сэргээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top