Өнөөдөр 2019.10.29. Монгол эх оронд маань нар 07 цаг 31 минутад мандлаа.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр тохиож байна. ОХУ-д Хамгаалалтын албаны өдөр, Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Вайнона Райдер, сэтгүүлч, зохиолч Дэйвид Ремник, Оскарын шагналт жүжигчин Ричард Дрейфус, Шведийн дуучин Эрик Сааде, Японы манга зураач ONE нарын алдартнуудын төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1863 оны энэ өдөр Олон улсын улаан загалмай нийгэмлэг байгуулагджээ.
1922 оны энэ өдөр Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогдсон байна.
1923 оны энэ өдөр Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхы Ерөнхийлөгч нь боллоо.
1929 оны энэ өдөр Уолл-Стрит биржийн хямрал гарсан нь түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
1945 онд Нью-Йоркт бал худалдаанд гарчээ. (патентаа авснаас 57 жилийн дараа)
1998 оны энэ өдөр хамгийн ахмад сансрын нисэгч (77 нас, 103 хоног) Жон Гленн сансарт нисжээ.
2004 оны энэ өдөр Америкийн “Хөрөө” аймшгийн кино дэлгэцэд гарсан байна.
2008 оны энэ өдөр Пакистанд 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 135 хүн амиа алдав.
2015 оны энэ өдөр Хятадын Коммунист намаас “Нэг айл, нэг хүүхэд” бодлогыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Өнөөдөр үс засуулбал нас охор болох тул цээрлэвэл зохилтой гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу. Өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой болой. Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, газрын амыг анх нээх, буяны үйл, зөөлөн үйл, дайнд ялах, дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, ном сонсох, бурхан шүтээн тахихад муу. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )