Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрыг шинэчлэн тогтоох тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа.
Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, зарим нэг бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах том ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв.
Эргэн сануулбал:
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын УИХ одоогоос гурван жилийн өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэж, нийт 896540.37 га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Гэвч үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар тусгай хамгаалалттай бүсийн хилийн заагийг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг. Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг анх тооцоолж, УИХ-аар баталсан байсан 896540.37 мянга га газраас 153482.37 мянган га бууруулж, 743058 мянган га газрыг Байгалийн нөөц газраар авсан юм.
Улсын хамгаалалтаас гадуур үлдсэн уг хэсэг нь хоёр хоногийн өмнө тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон "Сауд гоби коэл транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайн талбай байсан бөгөөд тухайн үеийн Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол ажиллаж байв. 2018 оноос "Сауд гоби коэл транс" ХХК олборлолтын үйл ажиллагааг эхлүүлснээр Хөвд, Хуршуутын гол ширгэх, иргэдийн амьдрах орчин алдагдах, малын бэлчээргүй болох, зэрлэг ан амьтад харангадаж үхэх бодит аюул нүүрлэж эхэлсэн билээ.
Энэхүү өмнөх Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг ийн хүчингүй болгож, дутуу үлдээсэн га талбайг өргөтгөлөөр нэмж авснаар Тост, Тосон бумбын нуруу бүхэлдээ Улсын тусгай хамгаалалтад орж, энэ газар нутагт дахин уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас бүрэн хамгаалагдаж чадлаа.
Сэтгэгдэл ( 21 )
лицензийг буруу аргаар авсан бол шууд хүчингүй болго нөхөн төлбөр энээ тэрээг ярим хэрэггүй газар ухахаас өөр чадах ажил байдаггүй юмнуудыг амьдрах аргаа өөрчил гэмээр байна
Mudakuud mini ulsin tusviin todotgoloo uursdiin urlege zarlagaa vagasga Monhol ulsad ashigt maltmalaas uur dollar oruulj irdeg salbar bhgui shu demii tenesen aldagdaltai tusuvtei bj
Эн хулгайч Нямдорж орсон бол ямаор ч үр дүнгүй. Хулгайч хулгайчаа хамгаална
Naaduul chin Shalgan gej yu bhavde tost toson bumbiin nuruunaas oor hamgaalaltand avah gazruud ihel bna govi altai aimagt huuli bus litsenzuud ihehl olgodson bhii
Сумьяа Цэрэнбат 2 лицензийг сүүлийн жилүүдэд ганц бужигнуулж байсандаа.энэ нөхдүүд шалгавал инээдэм...саяхан Сумьяа Дорнотын Дашбалбарт Шинь Шинь дээр өөрөө очоод хууль бус үйл ажиллагааг нь хаагаад байсан биш билүү
Эд нар уу хахаха
Бүх лицензийг цуцлаад эргэж ярилцъя 2-3 ыг нь ард түмний улс орны хөгжилд ашиглая аа Хувьд худалддагаа зогсоо Нэгийнх нь ашгаар нөгөөг нь байгуулж болно
Сумьяабазар хэрэггүй ээ улаан хамгаалагч урвагч шээс
Зөв.
Өөрсдөө НО-той сайд нар чадах уу. Том том лицензтэй нь МАН-хан өөрсдөө байгаа ш дээ. Энэ бол ард түмнийг хуурж түр аргацаасан цаг хожих гэсэн арга. Ээлжит тавилттай жүжгүүд эхлэх нь дээ.
Маш сайн мэдээ бнаа хүрэлсүхд баярлацгаая ганцаардуулах гээд бгаа ноход анхаараарай 2020 он хаяанд ирлээ шүү
Одоо л нэг зүг чигээ олж дээ. Харин хэн тэр орон нутгийн хохироо, хүний амь насыг хариуцах нь тодорхойгүй үлдлээ дээ. Нөгөө баян эр төлөх байх даа. Хэн ч билээ. Муу хүний нэр ч тогтохгүй м даа.
Ямар аймаар зальтай аргатай байнаа. Лицензийг хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр цуцалсан. Энэ тохиолдолд нөхөн олговор олгогдохгүй. Хэрвээ лиценз бүхий талбайг тусгай хамгаалалтанд авах шалтгаанаар гэвэл лиценз эзэмшигчид нөхөн олговор олгоно. Гэхээр ажлын хэсэг гарч яаран тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байгаа нь нөхөн олговор олгох нөхцлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг. Луйварчид сайн сэтгэж байна шүү. Одоо ард түмнээс 130- ТЭРБУМЫГ хусна гэсэн үг. Ард түмнийг эргүү гэж бодох юм даа .
тухайн үед ажиллаж байсан улс тодорхой бна шүү, энэ Оюунхоролтой гэдэг нөхөртэй тооцоо хийх хэрэгтэй, богд уул г.м олон юм гарнаа
Oyunhorol gedeg avgai ih gai taridag avgai shuu
аль эрт улсын тусгай хамгаалтанд авсан болуул ЛХАВГАСҮМБЭРЭЛ хүү одоо амьд мэлтийж яваа шүүдээ?? энэ хүны амийг Чойжилсүрэн сайн мэдэж бгаа шүү?????
хэргийн эзэн говь санаачлага төслийг залгисан ОЮУНХОРОЛ,ШУНАЛТ АВГАЙ БНА ДАА ,арга хэмжээ авах л ёстой
Бүгд л адилхан газар ухаж байшаа ш дэ таван толгойгоо бас хаашаачээ
Ер нь гурвантэс цаашлаад ѳмнѳговийн уурхай лицэнзүүдийг бүгдийг нь цуцлах хэрэгтэй байна шүү. Яахав тавантолгойгоо бол хэвийн явуулж болох юм..
zuvuu zuv.
Сайхан мэдээ бна. Маш их баярлаж байна. Гэхдээ ойр хавьд нь өшөө 34 уурхай байгаа гээ биз дээ. Ер нь эх орон ,газар шороотой минь ёс бусаар харьцаж,зөвхөн хувийн ШУНАЛ,өчүүхэн Хар АМИНДАА зориулж ухаж сэндийчиж байгаа бүх уурхай гэгчийг ч мөн адил бүгдийг нь зогсоох нь зөв . Үлдсэн Эх Нутаг ,уул усаа бид одоо л аврахгүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Нэгэнт эхэлсэн юм ийм тогтоол шийдвэрүүдийг дуустал нь гаргаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа шүү сайдаа. Амжилт