Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг, Монгол Улсын уул уурхайн бодлогыг тодорхойлогчидтой нэг дор уулзуулдаг “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын форум энэ жил 17 дахь жилдээ болох гэж байна. Энэ жилийн форумыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын бизнесийн зөвлөл, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ жилийн форумд БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 улсын 500 төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ. Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар хамтран хэлэлцэж юм. Уул уурхайн салбар Монгол Улсын нийт экспортын 87 хувийг, аж үйлдвэрийн салбарын орлогын 72 хувийг дангаараа эзэлж байгаа билээ. “Discover Mongolia” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2002 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )