Л.Оюун-Эрдэнэ: Парламентын гишүүдийн тоо нэмэгдэх нь буруу биш

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Засгийн газраас Тост, Тосон бумбыг бүхэлд нь хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Харин Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Олон нийтийн язгуур эрх ашиг гэж бий. Мэдээж амьдрал баян. Гэхдээ нийтийн эрх ашгаас хэт давж байгаа асуудлыг бид хөндөхөөс аргагүй болж байна. Энэ бол хувийн өмчид халдаж байгаа асуудал биш. Жишээлбэл, захирамж гаргаад Д.Сүхбаатарын талбайг авчихаж болохгүй. Энэ бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал. Тэр талаасаа үүнийг цуцлахаас өөр аргагүй. “Найрамдал” зуслантай холбоотой асуудал байна. Тэнд өмчтэй холбоотой олон асуудал гарч байгаа ч цуцалсан. Үүний цаана дандаа албан тушаалтнууд байгаа. Энэ бүхнийг АТГ-т шилжүүлсэн.

Тост, Тосон бумбатай холбоотой асуудал ч ялгаагүй УИХ-ын тогтоолоор шийдвэр гарсныг тухайн үеийн Засгийн газар орхичихсон. Тэгэхээр УИХ-ын шийдвэрийг Засгийн газар биелүүлэх үүргийнхээ хүрээнд биелүүлсэн хэрэг.

Ер нь багийн хурал дээр лиценз өгдөг. Багийн нийтийн хурал дээр эсрэг санал өгснийг нь дэмжээд зурсан болгодог. Эсвэл наадамд оролцоод бэлэг авсан хуудсыг нь ашигладаг гээд олон асуудал бий. Энэ бүх лицензийн асуудлуудыг цэгцэлж цаашид яах вэ гэдэг арга замаа бодохгүй бол алийн болгон замбараагүй явах вэ гээд нийтэд нь асуудлыг харахаар болж байгаа. Гэхдээ энэ нь лицензүүдийг бүгдийг нь цуцална гэсэн үг ерөөсөө биш.

-Нийгэм шударга ёсыг хүсэм­жилж байгаа цаг үед албан тушаалтнуудын хэргийг иргэд ихээхэн сонирхож байна.

-Миний хувьд бага ч гэсэн итгэл найдвар төрж байна. Ер нь нийгэм сэрж байна. Тост, Тосон бумбатай холбоотой асуудал гэхэд Төрийн ордон дотроос явсан зүйл биш. Энэ бол нийгмийн асар том шахалтыг арга буюу дагасан л асуудал. Нийгэм өөрөө мөнгөн ус шиг нэгдэж байна. Шударга бус зүйлийг илчилж байна. Хэн худлаа, хэн үнэн яриад байгааг олж хардаг болсон байна. Жишээлэхэд, Тост, Тосон бумбатай холбоотой асуудал бол уул уурхайн том бизнестэй хүмүүс улс төрд давхар байх нь амаргүйг харууллаа. Өмнө нь парламентын гишүүн байна гэдэг лиценз авах давуу тал байсан. Парламентын гишүүн байна гэдэг уул уурхайг олборлох давуу тал байсан. Харин одоо эсрэгээрээ сул тал болж эхэлж байна. Яг Норвегийг давтаж байна. Үүнээс болоод бизнес, улс төр хоёр ялгараад, яваандаа засаглал, парламент хоёр нь ялгараад эхэлнэ. Нэг нь хянадаг, хуулиа баталдаг. Нөгөө нь аж ахуйн ажлаа хийдэг болно. Одоо шүүх тогтолцоогоо хараат бус болгох хэрэгтэй. Илүү нээлттэй, нэг хүнээс хараат бус тогтолцоо руу оруулах хэрэгтэй. Энэ бүхэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Юутай ч дараагийн 20, 25 жилд асуудал өөр болно. Би ингэж яриад их шүүмжлэлд өртөж байгаа. Урт хугацааны төлөвлөгөө ярьж байна гэж шүүмжлүүлж байгаа.

Гэхдээ би гайхаж байна. Бусад улсууд урт хугацаагаар төлөвлөөд байхад яагаад бид 1-2 жилээр харах ёстой гэж. Ингэхээр л алдаа руугаа ороод байна. Тэгэхээр тогтолцоогоороо асуудлыг харж, дүгнэлт хийхгүй бол дороо эргэсэн, сэтгэл хөөрөлд автсан дүгнэлтгүй нийгэмд амьдарч болохгүй. Нэг мэдэхэд утаатай болчихсон, нэг мэдэхэд газар нутаг нь ухагдаад эргэж сэргэхээргүй болчихсон, нэг мэдэхэд Улаанбаатар хот төлөв­лөлтөө хийж чадахааргүй болтлоо газар олголт хийчихсэн байсан. Энэ бүхнийг бүхэлд нь харах хандлага руу нийгэм явж эхэлж байгаад урам зоригтой байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, пар­ламентын хугацааг 5 жил болгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгах зэрэг саналууд гаргаад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч 108 гишүүнтэй байх санал гаргасан. Парламентын гишүүд нэмэгдэх нь буруу биш. Яагаад гэвэл хэт цөөн байвал лобби явдаг. Найман гишүүн байнгын хороог гацааж, 19 гишүүн Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж чадаж байна. 19 гишүүн хаана ч нэгдэж болно шүү дээ. Өдрийн хоолон дээр юм уу, орой нь биллиардын ширээний ард ч нэгдэж болно. Тэгэхээр энэ хүндийн жинг нэмэгдүүлэх нь буруу биш. Энд зардал чирэгдэл гарна гэж бодохоосоо илүү том зургаараа харах хэрэгтэй. Сингапур 101 гишүүнтэй, Шинэ Зеланд 129 парламентын гишүүнтэй байдаг. 76 гэдэг хэт бага тоо. Үүнээсээ болоод 76 Ерөнхий сайдтай юм шиг болчихоод байгаа.

Гэхдээ нийгмийн дэмжихгүй байгааг ойлгож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт эсвэл явах, эсвэл зогсох нөхцөл байдал ч үүсэхээр байна. Миний хувьд дундын хувилбарыг сонгох нь зүйтэй үзэж байгаа. Өмнө нь АН-ын гишүүдээс 99 гишүүнтэй байх санал гаргаж байсан. Энэ нь зөв байж магадгүй. Мөн төлөөллийн зарчмаа хадгалах үүднээс одоо байгаа тойргийн асуудал нь хэвээрээ, бусад нь үндэсний хэмжээнд сонгогддог зарчимтай байх хэрэгтэй. Ингэхгүй бол жижиг мажоритараар бүх зүйл тойрог руу явчихаад байна. Давуу тал нь тэнд байгаа сургууль, цэцэрлэгийн асуудал сайн шийдэгдэж байгаа. Сул тал нь тойрог руугаа асуудлуудыг шийдсээр байгаад том төслүүд дээрээ алдаа гаргаж байсан нь нууц биш. Төмөр зам, Баялагийн сантай холбоотой том бодлогууд байна. Зарим нь үндэсний хэмжээндээ нэр дэвшиж, үндэсний хэмжээний бодлогоо гаргадаг байх нь буруу биш. Хамгийн чухал нь бид өнөөдөр хийж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахиж 20 жил хийж чадах болов уу гэдэгт би эргэлзэж байгаа. Яагаад гэвэл гурван парламент дамжиж яригдсан зүйл. Энэ удаад хийж чадахгүй бол шинэ Үндсэн хууль яригдах болов уу? Энэ нь парламентын засаглал байх уу, үгүй юу? Эсвэл Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог байх уу, үгүй юу гэдэг хоёрхон асуултад хариулт авна.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(223.62.172.175) 2019 оны 08 сарын 22

ARD tumnii daisan naad hulgaich chini.Buunii nohoi l bsan buunii nohoigooroo duusah bolno

0  |  0
зочин(66.181.161.22) 2019 оны 08 сарын 22

лобид орохгүй шударга гишүүдээ олж сонгож чадвал 76 олдоод байгаа юм биш үү

0  |  0
П(202.126.88.138) 2019 оны 08 сарын 19

Шинэ үндсэн хуууль ярьсан нь дээр өөрсдөө бүгд хулгайч байж

0  |  1
Зочин(103.229.123.123) 2019 оны 08 сарын 19

Мэдрэл бүр хөөрчихөж битгий солиороод бай

3  |  1
USD BANK(197.210.226.8) 2019 оны 08 сарын 19

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

1  |  0
USD BANK(197.210.227.125) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.124) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
Zochin(109.88.168.40) 2019 оны 08 сарын 17

Tsoon ex oronch yzeltei gishyyd baixad l zasgiin ajil uragshaa yamar ch saadgyi yavna.Gishyydiin toog tsoolox xeregtei !

0  |  0
Zochin(109.88.168.40) 2019 оны 08 сарын 17

Tsoon ex oronch yzeltei gishyyd baixad l zasgiin ajil uragshaa yamar ch saadgyi yavna.Gishyydiin toog tsoolox xeregtei !

1  |  0
Zochin(109.88.168.40) 2019 оны 08 сарын 17

Tsoon ex oronch yzeltei gishyyd baixad l zasgiin ajil uragshaa yamar ch saadgyi yavna.Gishyydiin toog tsoolox xeregtei !

0  |  0
Zochin(70.187.118.197) 2019 оны 08 сарын 19

108 bolgokh n zovoo. Zov l songolt khiikh kheregtei.

1  |  0
Mongol yalna (172.56.13.255) 2019 оны 08 сарын 17

Toondoo bish yamar humuus songood baigaad mungnii songuulia boli 108 gedeg eruul hunii too bish

2  |  0
shizotoi baagii dald(202.126.89.178) 2019 оны 08 сарын 19

Ene shizotoi novsh eliirch hanahgui yumaa.

3  |  0
ээгий(202.70.34.38) 2019 оны 08 сарын 19

Энэ одоо солиороогүй байгаа.Ийм залуучууд төрийн толгойд гарахаар энэ Монгол орон яаж хөгжих вэ дээ.Үнэн тэнэг залуу юм даа

5  |  1
irgen(202.21.118.174) 2019 оны 08 сарын 17

jishyydiin tooj nemeh gedeg bodloosoo salaacheee!!!uls ornuudiin hyn amiin tootoi yadaj haricuulj yzdeggyi yumuu!!!zuvhun shudarga baidal es zyi gyshyynii erh yambiig hacaad ajil hiideg boloh heregtei baina!!!

1  |  0
Иргэн(59.153.113.15) 2019 оны 08 сарын 19

Ийм л сэтгэцтэй, сэтгэлтэй хүмүүс төрийн толгойд гарчихаад байхаар чинь яаж энэ улс орон өөдлөх вэ?!

4  |  0
Irgen(103.229.122.186) 2019 оны 08 сарын 19

Сайн залуу байгаа юм.

2  |  3
Я (66.181.180.24) 2019 оны 08 сарын 17

52 гэдэг тоог наад ус тос нь холилдсон поп толгойдоо тогтоож ав. попууд торийн толгойд гарахад улс орны э.з суйрэл руу явдаг. нуурс зогсвол энэ орон орлогогуй боллоо

3  |  0
З(64.119.20.34) 2019 оны 08 сарын 17

Ёооооё яг анужин бна гэж харлааа шдэээ парик өмсүүлээд мацагтан мануужин болооч ккккзз

2  |  0
З(64.119.20.34) 2019 оны 08 сарын 16

Ёооооё яг анужин бна гэж харлааа шдэээ парик өмсүүлээд мацагтан мануужин болооч ккккзз

1  |  0
хаха(202.131.238.98) 2019 оны 08 сарын 17

тэнэг

2  |  0
Зочин(59.153.114.216) 2019 оны 08 сарын 16

Хэрэв УИХ-ын гишуудээ нэмэх бол УИХ гагцхуу хууль тогтоомжоо батлах, хэрэгжуулэх, хэоэгжилтийг хангуулах эрхээ дагна, Засгийн газраа бурэн захирч, эдэлдэг бай. Шийдвэр гаргагч УИХ шийдвэрээ биечлэн бас хэрэгжуулдэг болсноор л социалист бус хувийн омчийн тогтолцоот нийгэмд 1998 он хавьцаагаас оноодрийг хуртэлх завхрвл гаарсаар бие биеэ барьж идэгч мангасын нийгэмт тогтолцоо биежчихлээ шуу. Ардчиллыг хусч байгаа бол Скандинавын орнуудыг дуурай, завхрал, замбараагуй газраас баяжихыг хусч буй бол дундад Ази гэхчилэн орнуудаас туршлага сур

0  |  0
Bataa(107.167.107.61) 2019 оны 08 сарын 16

Сэтгэгдэл! Ireeduigee boddog bol 5 jil bidend heregtei.Ydahdaa 4 jil ajilaa ys hariulagatai hiih heregtei.Tuunees bish gushuud toog nemeh buruu tosobt hundrel ucirahiig toocoj harah heregtei.Uunii orond tor ylangua ireeduigeer boddog bol zaluu ger ter tusmaa 0-5 nastai ger buld hamag anhaaralaa handuulah heregtei.Hun negdmel huns nemegdene gedeg shuu dee.Uls orniihoo ireedui harj bgaa wm bol ene gol shiidber bh bolno.Tomoohon suuringiin hogjiliig bodoh cagna bolson.Buh hun amiin tal niis lel hotdoo toblorson bna.UB shine torson huniihee osoltond yldsan tuund tulguurlasan bodlogo gargah heregtei bson.

0  |  0
Zochin(66.181.177.68) 2019 оны 08 сарын 16

МӨНГӨН УС ХОРТ БОДИС .АРД ТҮМНЭЭ ХОРТ БОДИСТОЙ ЗҮЙРЛЭЖ ХЭЛДЭГЭЭ ТАЙЛБАРЛААЧ. ОЮУН-ЭРДЭНЭ АРД ТҮМНИЙГ МАН ЖАГСААЖ БАЙЖ АЛБАН ТУШААЛД ОЧОО БИЗ ДЭЭ.

1  |  0
Top