Хонконгт болох эмх замбараагүй байдлаас сэрэмжлүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Хонконгчууд гурван өдрийн жагсаал төлөвлөжээ. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид энэ сарын 16-18-нд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй байгаа аж. Энэ талаар Хонконг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас мэдээлсэн байна.

Мөн Хонконгт байгаа хүмүүст хандан аялал, явдал суудлаа зөв зохицуулахыг уриалжээ. Олон нийтийг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдлын улмаас энэ сарын 13-нд Хонконгийн бүх нислэг цуцлагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top