“Алтай голд” ХХК долоон голын зургааг нь булж, ширгээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Орхон гол хүнцлээр тэжээгдэж, хүн, малгүй хордож байна

...Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтай голд” ХХК Орхон голын зарим эх цутгал жижиг голуудыг булж, устгасан, голдирлыг нь өөрчилсөн бодит төрхийг та одоо харж байна. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин К.Лхагважав "Энэ ухчихсан байгаа талбай нь сайхан цагаан дэнж байсан. Энд манайх 1994 оноос хойш отрын нүүдлээр орж ирж нутагладаг байлаа. Тэр сайхан нутгийг минь ийм болгочихсон. Бүх зэлэнд маань тулгаад ухчихсан. Дахиад нэмж ухах байх. “Алтай голд” компани энд ирээд гурван жил болж байна. Манай үхрүүдийн нүд өвдөөд эхэлсэн. Нэг өдөр л ногоон болоод хараагүй болчих юм. Хараагүй хэдэн үхэртэй болох нь. Уурхай орж ирэхээс ийм тохиолдол нэг ч гараагүй. Одоо манайхыг гаргахгүй оруулахгүй, бараг хорионд шахуу амьдарч байна" гэв. 

ЗОЛИОС

Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг байгааг тогтоосон байна. Харин ийм хэмжээний алт авахын тулд тус компани Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, нутгийнхны ярьж байгаагаар Шийртийн хойд амыг ЗОЛИОСЛОВ. Эндээс эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилчихаад сууж байна. Уг нь Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй.

“Алтай голд” компани “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын бай­галь орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд батлуулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь “Газарчандмань” компани хийсэн байна. “Алтай голд” ХХК-ийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардорж гэгч бөгөөд урьд нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн шороон ордод олборлолт явуулж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр Өлтийн алтыг нь аваад, үлдэгдлээ бусад компани, бичил уурхайчдад шилжүүлж, нөхөн сэргээлтээс бултсан гэх мэдээлэл ч байна.

Суварга хайрхан уулнаас эх аван урссаар Орхон голд цутгаж байгаа жижиг голуудын ялгааг харж байна. Алтны олборлолт явагдаагүй газраас эх аван урссаар уурхайнхны бохир устай холилдон нийлж, сааралтан булингартсаар Орхон голд цутгаж байгаа нь энэ. Ингэж бохирдсон Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг бөгөөд нийт усных нь 47 хувийг бүрдүүлдэг гээд бод доо. Үнэндээ энэ бол Монголын эмгэнэл юм.

“Алтай голд” ХХК-ийн уурхай хариуцсан захирал н.Норовсамбуу “Манайх байгаль орчны мэргэжил­тэнтэй. Манай талбайд байгаа бут сөөг байгаль орчинд ямар ач холбогдолтой байдгийг мэдэхгүй” гэлээ.

ХААН ХОР

Байгалиа сүйтгэгчдийн энэхүү хорлонтой үйлдэл Орхон голын сав дагуу нутаглан ундаалдаг хэдэн зуун хүн ард, мал, амьтан гээд амьтай бүхэнд сөргөөр нөлөөлж байгаа. Таны харж байгаа энэ бохир ус хүнцлээр хордсон гол урсаж байна гэсэн үг. Тэгвэл хүнцлийн талаар цухас ойлголт өгье. Хүнцэл нь хүний биед ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй элемэнтэд тооцогддог. Хүнцлийг хүмүүс эртнээс “Хаан хор” хэмээн нэрлэж иржээ. Грек нэршил нь “хүчтэй, эзэрхэг”, сири хэлээр “цайвар шаргал нунтаг” гэсэн утгатай юм байна. Амт, үнэргүй хэдхэн миллиграммыг ус, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй. Хэрэв маш бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сар, жилийн дараа чимээгүйхэн нүд аниулах чадалтай хор. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Д.Буянжаргал “Уул уурхайн тоос шорооноос болдог байх. Манайхны үхрийн 30-аас дээш хувь нь сохорсон. Тул хүртэл сохор гарч байна. Энд үхэл, амьдралын зааг гэдэг шиг байна. Алгын чинээ газарт тугалын хашаа барьтал хөөгдсөн. Хойтон гэхэд энэ хөндийд эрүүл газар үлдэхгүй. Зургаа, долоон булаг шанд байсан нь ширгээд дууссан” гэв.

Xүдэрт агуулагдах хүнцэл нь голдуу уул уурхайн олборлолтын явцад газрын гүний болон урсгал гол, мөрний усанд уусах боломжтой. Xүнцэл ихээр агуулсан ундны усыг удаан хугацаагаар хэрэглэвэл хорт хавдраар өвдөх, арьсанд яр шарх туурах, гар хуруу хөхрөх, шүд харлах, хөлийн тавхай хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд ундны усан дахь хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1975 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 0.05 мг/л байхаар тогтоосон бол 2001 онд энэ хэмжээг бууруулж, бүр 0.01 мг/л болгожээ. Харин  хүнд аж үйлдвэр олонтой, хөгжиж буй зарим орон энэ хэмжээг зориуд 0.05 мг/л байхаар хуульчилсан байдаг юм байна.

Тэгвэл одоо харьцуулалт хийж болохуйц нэг баримт сөхье. “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820 мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419 мг/кг-д хүрсэн баримт бий. Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж, хэдэн зуун тонн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгарч, голын ус бохирдсоныг шинжилгээгээр тогтоосон удаа бий. Хүнцэл агуу­лагдах хэмжээг 0.01 мг/г-0.05 мг/г гээд дэлхий дахинаа хатуу тог­тоочихсон байхад Монголд алт олбор­лодог нэг уурхайн хаягдлын далан, лаг шаварт агуулагдах хүнц­лийн хэмжээ бүр 4400 мг/кг гар­сан байна. Энэ аюул биш гэж үү.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Р.Алтансүх "Анх манай зуслангийн хөндий газарт нь ороогүй байсан. Гэтэл ухчихлаа. Одоо яах юм бүү мэд. Бид хөөгдөөд л явна. Хангайн амьтад мараалдаг газрыг нь ухчихсан. Би марааг нь хамгаалаад бараагүй. Хортой юм хэрэглээд байгаа байх. Манайхны үхрүүд сохроод дууслаа. Намайг бол цагдаа нар шөнө унтаж байхад давхиж ирээд “нүү” гэж хөөдөг. Энд хөөрхөн цөөрөм байсан. Түүнийг ухаж байхад мэргэжлийн хяналтынханд хэлтэл тоогоогүй" гэв.

Ингэхэд хүнцэл гэх ХААН ХОР хэрхэн бий болоод байна вэ? Газрын үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд “унтаж” байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлддэг. Ингэснээр хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүсдэг бөгөөд хүнцлээр бохирдсон ус гол горхитой нийлж урсана гэсэн үг.

Маш тодорхой хэлбэл, Орхоны ай сав, хөндийд амьдардаг хүн мал бүгд их бага хэмжээгээр хүнцлээр бохирдсон хортой ус ууж байгаа нь эндээс харагдаж байна. Угтаа энэ асуудал зөвхөн уул уурхайн бүсэд амьдардаг хүн малд хамаатай асуудал биш. Орхоны ай сав, бүс нутагт ургадаг тариа ногоо, энэ голоос ундаалдаг малын мах, сүү гээд бүгд гинжээр холбогдсон тасрахгүй хэлхээ энд харагдана. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Б.Дэмбэрэлсүрэн "Долоон булаг байсан. Бүгдийг нь ухсан. Хамгийн сүүлд ганцхан булаг үлдэхэд нь байгаль орны байцаагчдаа хэлэхэд “Зөвшөөрлийг нь авчихсан болохоор хамаагүй. Ухна” гэсэн. Бид одоо шар туяатай бохир ус ууж байна. Манайх өвөлжөөнөөсөө зусландаа очиж чадахгүй байна. Цэнхэр сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын дарга нь ирээд “Лицензтэй талбайгаас нүү” гэдэг. Манайх энд арав гаруй жил зуссан нутаг. Малчид малын бэлчээргүй болж байна. Хүүхдүүдээ тоглуулах талбай алга" гэлээ.

ЦААЗЫН ЭРХ

Харин алтны компаниуд ийм бохир усыг ундандаа хэрэглэж болохгүй гэдгийг тун сайн мэддэг. Олборлолт явуулдаг аль ч уурхай ундны усаа хол газраас, гүний худгаас зөөвөрлөдөг дүрэмтэй. Ингэхэд “Алтай Голд” ХХК энэ нутагт ашиглалтын лицензийг хэрхэн авч, шинээр хөрс хуулж эхэлсэн юм бол? Түүх сөхье. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны долдугаар сарын 16-нд батлагдсан түүхтэй. Гэвч “Урт нэртэй” хуулийн дагал­дах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг хүйс тэмтрэн, эвдлэн сүйтгэх шийд­вэрүүд 2015-2016 онд батлагдсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар алтны компаниудад зориул­сан хууль бус шийдвэрүүдээ ца­гаан сарын битүүний өдөр болон наад­­мын үеэр баталсан баримт бий.

Энэ үеэр нийт 13 мянга гаруй га газрыг хамгаалалтын бүсээс гаргасан түүхтэй. Яг энэ алдаанаас болж Монголын хамгийн урт гол, Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч, 1124 км урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг хамгийн том цутгал Орхон гол улаанаар урсаж, бохирдох аюул бодитоор нүүрлээд байна. Угтаа гол усыг хордуулан бохирдуулах, байгаль орчныг сүйтгэх ЦААЗЫН ЭРХ-ийг Монголын төр өөрөө олгосон нь энэ.

"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий гишүүн С.Батсайхан "Олон улсын конвенциор хүнийг үндсэн амьжиргаанаас нь  салгаж үл болно гээд заачихсан. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бүгд зөрчигдөж байна. Монголчууд нүүдлийн соёлыг бий болгосон. Бүгд байхгүй болж байна. Хордсон усан дотор үхэр байхыг харлаа" гэсэн юм. 

Харин “Босоо Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн П.Шинжээравдан "Энэ нутгийг ухаж байгаа Мягмардорж гэж хүн Өвөрхангай аймгийн Өлтийн амыг сүйтгээд хаясан. Бөөрөлжүүтийн гол, Онги голын эхийг юу ч үгүй болгосон. Удахгүй энэ нутаг мөн сүйтгэгдээд дуусна гэж ярилаа. Хангайн нурууг орвонгоор нь эргүүлэх хууль бус энэхүү шийдвэрийн жагсаалтад “Алтай голд” компани багтжээ. Тодорхой хэлбэл, тус компанийн лиценз 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий эхийн хилийн заа­гаас чөлөөлөгдөж, ашигт малт­мал олборлох үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн байна. Ийн­хүү “Алтай голд” компани Хангай нурууны Суварга хайрхан уулаас эхтэй Орхон голын эх  дээр эзэмшлээ тогтоож, цутгал голуудыг нь ширгээн булшилж, уугуул малчдыг төрсөн нутгаас нь шахан гадуурхаж, ой, усны сан, эх бүрдэх газрын хөрсийг хэдэн зуун га талбайгаар нь хуулан эргүүлж сууна. Үүнийг зүгээр л хараад, зүгээр л сонсоод өнгөрөх асуудал гэж үү. Төрийн тахилгат Суварга хайр­ханаас эхтэй Орхон голын гол цутгал жижиг гол горхиуд хэчнээн мг/кг хүнцлээр бохирдсоныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд тун удахгүй баталгаат лабораториор шинжилгээ авч, асуултын хариуг тодорхой болгоно гэдэгт итгэж байна" хэмээлээ. 

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ: ХХ ХӨТӨЛБӨР

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.89) 2020 оны 06 сарын 24

Буудхад багадна

0  |  0
Зочин(103.212.119.252) 2020 оны 06 сарын 24

Дээр чин бурхан гэж байдаг юм шүү.Шийтгэл нь ч хатуу даа.

1  |  0
сэтгүүлч(66.181.179.191) 2020 оны 05 сарын 07

үе удмаараа ч эдлээд дуусахгүй их нүгэл хийж байгаа гэдгээ мэддэг болов уу? үр хойчийнхоо жаргалыг уландаа гишгэж, өнөөдөр л болж байвал гэсэн ийм тэнэг хүмүүсийг төр засаг яагаад толгойг нь илээд өөхшүүлээд байдаг юм бол

0  |  0
Эрлэг(122.201.31.38) 2020 оны 04 сарын 30

Эзэн нь ???

0  |  0
Б(43.242.241.10) 2020 оны 04 сарын 30

Одоо болоо юм бишүү газар шороогоо ухаж хууль зөрчсөн хэнд ч хариуцлагаа төрийн төмөр нүүр гэж байдаг бол харуулаад тооцооч ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ-ийн гишүүдээ ямар нэг шийдтэй арга хэмжээ чиглэл өгөөчээээээээээээээ.....\nДархан-Уул аймгийн Шарын гол сум сайхан байгальтай газар гэтэл бас алтыг ухаж авахдаа газар нутгийн минь сүйтгэж дууслаа...

0  |  0
mongol(202.126.88.36) 2020 оны 04 сарын 30

hairan saihan nutag min uzesgelentei gazar baisan bn

0  |  0
mongol(202.126.88.36) 2020 оны 04 сарын 30

Altai nertei gazaruud chin Eks erinhii said bsn Batboldiinh baij magagdui um

0  |  0
Тэмц(182.160.37.7) 2020 оны 05 сарын 07

Тэмцэхгүй бол мөхнө.

1  |  0
зочин(192.82.69.82) 2020 оны 05 сарын 07

Арай арай байгал дэлхийтэйгээ ингэж харьцаж яаасанч болохгүй, дээд зэргийн нүгэл шүү дээ, ѳнѳѳ гэдгүймаа гэхэд дараа нь дааж давашгүй шийтгэлийг нь амсуулдаг л байхгүй юу байгаль ээж.

1  |  0
Монгол (103.212.119.43) 2020 оны 05 сарын 02

Архангайн Цэнхэрт овоо их гай чирсэн Пүрэвдаш гэж хужаа толгойлсон шоронгийн новш хүн алж шоронд хоригдож байгаад 800гийн зарлигаар гарсан хужаа Пүрэвдаш Өлийн голд мөн ч их газар ухаж гол горхи дарсандаа Элбэгдоржийн авгайн дүүтэй сууж байхдаа тэрийгээ ашиглаж мөн Өвөрхангай Уянгад бас л гайхал Мягмардоржтой нийлэн Өлтийн голыг байхгүй болгосныг ард түмэн мэднээ 3 жилийн өмнө шинэ залуу авгайгаас нь хүн биш аймаар амьтан төрсөн шүүдээ тэгээд тэр жилээ Уянгад майдар эргэхэд нүглээ наминчлан ард түмэнд янз бүрийн юм өгч байсаныг бид мэднээ

0  |  1
Aza(117.111.1.146) 2020 оны 04 сарын 29

Tsaaziin yaliig sergeedeg erunhiilugch songomoor bnaa..

0  |  0
зочин(66.181.161.119) 2020 оны 04 сарын 30

уул усаа ухахгүй амьдарч болмоор их газар нутаг баялагтай 3 сая хүн шүү дээ. арай дэндүү юмаа.

2  |  0
Zochin (202.126.89.201) 2020 оны 04 сарын 29

Za neg uh helii bi ene gazar ochij baisan nutgiin ailuudiig sain taninaa nutgiin ailuud barag baihgui bolson bna lee bgaa hed ni uurhainuudaas mungu avdag bas ajil hiideg mah suugee zardag neg esondoo hamtarch ajildag tiim baij uurhainuudaa muulaad baidag yag unen dee arhangain aimgiin darga nar endees songogdso ih hurliin gishuud uurhainuudiin ard baidag er ni hen neg hun ochood duraaraa uhaad iim bolgoson uym baihgui bugd niilj iim bolgochood negel ih nutag usaa hairalsan humuus bitgii hudlaa ingej bai ene gants arhangai bishee

0  |  0
zochin(154.5.167.129) 2020 оны 04 сарын 29

Gol Us Modtoi gazar alt olborloh zuvshuurul ogt olgodoggui buguud umnu ni olgoson baisniig bugdiig ni uls tsutsalsan .Gants shirheg mod ch baisan huuliar horigloson. Usnii baraa haragdahgui bsan ch bas huuliar horigloson. Ene kompani yaj uilajillagaagaa yavuulaad bnaa. .Oron nutgiin udirdlaga humuus ni uursduu holbootoi bhaaa. Muruuuruu huuliin daguu ajlaa hiij bgaa humuus ug salbariin ner hund iimerhuu nuhduud uus bolj hohiroh uymaa\n\n\n

0  |  0
zochin(154.5.167.129) 2020 оны 04 сарын 29

Gol Us Modtoi gazar alt olborloh zuvshuurul ogt olgodoggui buguud umnu ni olgoson baisniig bugdiig ni uls tsutsalsan .Gants shirheg mod ch baisan huuliar horigloson. Usnii baraa haragdahgui bsan ch bas huuliar horigloson. Ene kompani yaj uilajillagaagaa yavuulaad bnaa. .Oron nutgiin udirdlaga humuus ni uursduu holbootoi bhaaa. Muruuuruu huuliin daguu ajlaa hiij bgaa humuus ug salbariin ner hund iimerhuu nuhduud uus bolj hohiroh uymaa\n\n\n

0  |  0
Zochin (202.9.40.63) 2020 оны 04 сарын 29

Ene arai bhguiee ard tumniig denduu doromjilj bn da oorsdiigool alj bn gesen ug bh da ene und usnaas uuj idej bgaa maliihsa mah shuusiig bid chin hurtej amidardag uls shuu de ene bol er deedsuudiin hiij bgaa ajil shuu deeguuree hubildaad uls ih ornoo harduulj duusch bgaa muusain oligarhuud chimeegui aluurchid shuu de naad deer suugaa nohduud chin

0  |  0
Zochin(64.119.17.143) 2020 оны 04 сарын 29

Malchid oorsdoo malaa ch saahaa blj hyalbar mongo haidag blsn tuun deer ni altnihan toglolt hiij etssiin bulegt uhsan nuhen deer mongol irged gazar nutag ulddeg gediig bid oorsdoo uhaarahgui teneg bnda

0  |  0
Zochin(64.119.17.143) 2020 оны 04 сарын 29

Alt uhah ged bgaag boliulah heregtei geheer hodooniihon oorsdoo tsalin mongo bhgui yadaj huuhduud ajiltai bno ged yag ehelj bhd ni zovshoordog daraa ni noho sergeeltiig ni hiilgehgui orhidog ug malchin hun malaa sain malld malin ashig shimiig avch chadval yun alt

0  |  1
Зочин(66.181.160.116) 2020 оны 04 сарын 29

Арайчдээ. Арга хэмжээ аваачээ. Байгаль дэлхийгээ, ус ундаа сүйтгэсэн үйлийн үр хэцүүдээ

0  |  0
zochin(202.9.46.153) 2020 оны 04 сарын 29

eh orniihoo tuluu bosoj chaddaggui soshiliin araas hudalaa yrij suugaa irgedtei uls yaj awragdah weedee

0  |  0
Hmm(64.119.19.213) 2020 оны 05 сарын 01

Ноднин Архангайн цэнхэрт улз гол гээд хэдэн үеэрээ алт ухсан новшнууд хөөгдсөн.Уг нь нэг ч лиценгүй болоод дампуурч байхад нь ашигт малтмалаас авилгаар лиценз аваад дорнод,төв, архангайг бүтэн сүйтгээд одоо яармагын дэнж дээр байшин барьж шамбааралдуулаад тэр захирал нь шоронд явах байхдаа нэг өдөр

1  |  0
Зочин(122.201.21.134) 2020 оны 04 сарын 29

Танай нутгийн 2,3 залуу сүүлийн 20 гаруй жил ээлжлэн сумын иргэдийн хурал , захиргааг удирдсан.АН 20 гаруй жил танай суманд цэнхэртсэн дээ...үр дүн нь өөрсдийнхөө толгойг шаа !!!

0  |  0
уурхайчин(64.119.27.199) 2020 оны 04 сарын 29

Цэнхэрт цайчихсан хэдэн техникжсэн нинжанууд бий дээ аймаг сумын мэргэжлийн хяналт байгаль орчныхон гэж УИХ ын Баатарзориг билүү нэг мангар бацааны гар хөлүүд гэж мөнгөнөөс өөр юм бодохоо байчихсан сайхан хар махан толгойнууд бий дээ зөвхөн байгаль орчны талаас нь наад нөхдүүдтэй чинь хариуцлага тооцвол олон жилийн ялөгнө лөө бусдад сургамж ч болно... Баатарзоригийн цэргүүд гэж Архангайд даам гарчихсан хэдэн мангар бацаанууд бийй

0  |  0
зочин(66.181.161.113) 2019 оны 08 сарын 26

алтайн голд мэтийн байгалаа эх орноо сүйтгэгчдийн хувьд хатуу шийтгэх нь зөв шүү харин орон нутаг байгаль хүн амд өгөөжөө өгөх аж ахуйн нэгжүүдээ уул уурхайн салбарт дэмжих алхам хиймээр юм тэднийг намнахаа болимоор байна шүү уул уурхай хүнд үйлдвэрийн яам ашигт малтмалын

1  |  0
Тт(202.126.88.154) 2019 оны 08 сарын 26

Хайран байгаль.

1  |  0
Би(64.119.24.68) 2019 оны 08 сарын 23

Эд бүгд биднээс нөхөн олговор авах гээд бна уу?!

0  |  0
уншигч(202.9.42.134) 2019 оны 08 сарын 26

Энэ хэдэн шуналтай луйварчдын гайгаар гол горхи.өвс ногоо хордож эрүүл хүн. мал байхаа больж Монголчууд хот хөдөөнийхөн бүгд хавдар гээч аюултай өвчтэй болчихжээ.Уурхай эздээс гадна зөвшөөрөл өгч авилга авсан албан тушаалтныг давхар шалгаж арга хэмжээ аваарай

2  |  0
Зочин(150.129.140.102) 2020 оны 05 сарын 07

9 үедээ 9 сүв нь тагларч үхээсэй.

2  |  0
Зочин(66.181.177.220) 2019 оны 08 сарын 23

ЯАЖ ИНГЭЖ ЧАДАЖ БАЙНА АА ?

0  |  0
зочин(66.181.165.92) 2019 оны 08 сарын 24

Уул гол ус үгүй хийж баяжсан хуулгайчуудын хөрөнгийг нь хуурааж нөхөн сэргээлт хийлгэх, хуулийн хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.Монголчууд уул уурхайгүй хэдэн зуун жил амьдраас ирсэн ард түмэн , хамгийн гол хойч үедээ үлдээх чандмань эрдэнэ болсон усаа хайрлах хэрэгтэй.

1  |  0
Зочин(66.181.166.15) 2019 оны 08 сарын 23

yandaa

0  |  0
зочин(103.26.193.85) 2019 оны 08 сарын 26

Архангай Цэнхэр сумын дарга, аймгийн дарга, энэ компаний дарга нарыг дүүжлэх цаг болжээ. Эзэд нь тодорхой байхад байгаль орчин хариуцсан улсын байцаагч, мөрдөн байцаагч нар нь хуулиа биш дарга нарынхаа амыг хараад компьютераа ширтээд сууж буй. Төр ийм л хүчгүй дорой, авилгалч болчихоод байгаа юм. Гол мөрнийг цэвэрлээд, ухсан газрыг нөхөх чадвар хэнд ч байхгйү. Зөвхөн алт л хэрэгтэй болж дээ.

4  |  0
ми(119.40.98.162) 2019 оны 08 сарын 23

МХГ орон нутаг гээд төр төлөөлж суугаа авилгач нар яагаад мултраад үлдэх ёстой гэж байгаль орчин үнэхээр сүйдэж байгаа бол шантаажчин тбб байгууллагууд биш төрийн байгууллагууд ажилаа хийх ёстой баймаар. үнэн худлыг нь шийддэг байгууллага нь арга хэмжээгээ аваад бодит мэдээлэл гаргаж байхгүй бол шантажчид попууд тоглолт хийгээд ашигаа хүртээд улс орны эдийн засаг сүйрлээ. Одоохондоо уул уурхайгаар амьдарч байгаагаа улахгүй ойлгоцгоох байхдаа

0  |  0
зочин(66.181.167.60) 2019 оны 08 сарын 24

бодит байдал ийм л байгаа ш дээ, уул уурхай бидэнд юу үлдээж байна гай гарзаас өөр юу ч үлдээхгүй

2  |  0
?(112.72.12.9) 2020 оны 05 сарын 02

Эзнийг нь цаазал

2  |  0
Зочин(119.40.103.3) 2020 оны 04 сарын 30

Энд үнэхээр хэлэх муу үг олдохгүй байна. Одоо байгаль, орчныг яаралтай сэргээх хэрэгтэй байна. Байгалийн яам, Мэргэжлийн хяналт, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нэг шийдэмгий арга хэмжээ аваачээээээээээээээ

2  |  0
Я (64.119.23.200) 2019 оны 08 сарын 23

СУЙРУУЛЖ БАЙГААД СУР БАДРУУЛАХ ТАКТИК. ЗААМАРЫГ ЯАХ ВЭ СОНГУУЛЬ ДОХУУЛЖ БАЙГААД УУ

1  |  0
Нэр(202.21.108.142) 2020 оны 04 сарын 30

Яг африк

2  |  0
Top