Япон БНСУ-ыг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Япон улс Өмнөд Солонгост хандан маргаантай арлуудад цэргийн сургуулилт хийж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Японы Засгийн газар Токто аралд эхэлсэн цэргийн сургуулилтыг дипломат сувгаар эсэргүүцэж байгаа аж.

Энэхүү арал нь Японы уугуул газар нутаг аж. Иймээс аралд цэргийн сургуулилт хийх нь хүлээн зөвшөөрч болшгүй зүйл гэсэн талаар “Kyodo” агентлаг Японы Засгийн газрын эх сурвалжаас үндэслэн мэдээлжээ.

“Ёнап” агентлаг өмнө нь Токто арлын бүс нутагт аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Өмнөд Солонгосын армийн цэргийн сургуулилт хоёр өдөр үргэлжлэх талаар мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top