Венесуэлийн асуудлыг хэлэлцэхийг “Их 7”-гоос хүсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо “Их-7”-гийн эрх баригчдад хандан тус улсын улс төрийн хямралыг ОХУ, Хятад, Куба улстай хэлэлцэхийг хүсжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм хүний эрхийг зөрчиж, ноцтой үр дагаварт хүргэнэ. Үүнийг бүх ардчилсан улс мэдэгдэх ёстой” гэсэн байна.

Мөн Венесуэлийн асуудлыг “Их-7”-гийн удирдагчдын дараагийн уулзалтаар хэлэлцэх сэдэв болгохыг хүсэв. Хүний эрхийг зөрчигчдийн эсрэг хориг арга хэмжээ авахад хамтарсан байр суурь хэрэгтэй байгааг Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн хэллээ.

Францын Биарриц хотод энэ сарын 23-27-нд “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болсон билээ. “Их 7”-д АНУ, Герман, Франц, Их Британи, Итали, Япон, Канад улс ордог. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг улсуудаас бүрдэх энэхүү бүлэг нь дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг аж. “Их 7”-гийн Төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд жил бүр уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. ОХУ энэхүү бүлгийн бүрэлдэхүүнээс гарахаас өмнө “Их 8” нэртэй байсан юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ыг бүлэгтээ буцааж аван, “Их 8” бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцсэн. АНУ, Франц улс Оросыг уг бүлэгт буцааж авахыг хамгийн ихээр дэмжиж байгаа бол Герман улс Украины нөхцөл байдлыг харж байж шийдэх асуудал гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Иргэн(66.181.161.68) 2019 оны 08 сарын 31

Монголыг заман захиргаагуй асуудлыг хэлэлцээч

0  |  0
Top