ЗИНДАА 2019.09.08 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

#1 БАЙР СУУРЬ: СААРАЛ ОРДНЫ УЛС ТӨР

Зарим хэвлэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн албан бланк дээрээ парламентыг тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн төдийгүй одоогийн байдлаар тэрхүү албан бичигт нь 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ. Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг гишүүдтэй уулзаж, УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зурахыг шаардаж байгаа гэх мэдээлэл түгээд байгаа юм. Улс төрийн энэхүү үйл явдалтай холбогдуулан зарим гишүүнээс байр суурийг нь сонирхлоо. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 СЭТГҮҮЛЧИЙГ ДАРАМТАЛСАН САНААРХАЛ БҮРТЭЙ МСНЭ ХАТУУ ТЭМЦЭНЭ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн нь маргаантай сэдэв болоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зөрчигдсөн үү, бодит байдал, маргаан юунаас өрнөв гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс уриалсан юм. 

МСНЭ-ийн санаачилгаар зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал яг одоо Үндэсний мэдээллийн төвд болж байна. Хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр,  МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа нар оролцож байна. Хэвлэлийн хуралд Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг оролцож байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирсэнгүй. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 УИХ-ЫН 47 ГИШҮҮН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг  хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж нэлээд хэдэн жилийн өмнөөс тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэйг сануулж ирсэн билээ. Тэр түүхэн үүрэг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, тэр тусмаа МАН-ын үнэмлэхүй олонхийн бүлэгт ногдсон юм. Хэдийгээр энэ УИХ-ыг хэрүүлтэй уруул, хэл ам тойроогүй ч МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж хэрэгжүүлж чадлаа.

Нэг ёсондоо түүхэн гавьяа байгуулсан гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө Ерөнхийлөгч ч тэр, АН ч тэр дуугаа нэгтгэж зөвшилцийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ахлах хэмжээнд хүртлээ асуудал тун нааштайгаар урагшилж байлаа. Гэтэл гэнэтхэн Ерөнхийлөгч саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргасан юм. АН ч хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь 1 жилээр нэмэх гэх зэрэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зарим нэг заалт дэмжигдээгүйг эс тооцвол нэлээдгүй нь хуулийн төсөлд тусгагдсан. АН-аас дэвшүүлсэн саналуудаас ч төсөлд суусан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болон АН-ын өргөн барьсан бүх саналыг хүлээж аваагүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ХИЧЭЭЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХҮҮХЭД ХОРДСОН МЭДЭЭ ТАСРАХАА БАЙЛАА

Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж хоёрхон долоо хоног өнгөрч байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордсон асуудал удаа дараалан гарлаа. Тодруулбал, энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн 13-р хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ. Үүний 14 сурагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байна. Тус сургууль өдрийн хоолондоо тахианы зутан шөл, үхрийн махан котлет өгч нийт 103 сурагч, есөн багш, ажилтан хооллосон байна. “Уудам Монгол” сургуулийн үдийн цай хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг байсан ба хяналт шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрсэн байна. Түүнчлэн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ. Тус сургуульд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Коко Дисерт” компани нь сурагчдад өгдөг таргийг барилгын материалын саваар зөөдөг болох  нь  тогтоогдсон байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 СЭЙРО А.ӨНӨБОЛД ЭМНЭЛЭГТ ХЭВТЛЭЭ

Токиод болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээнийг 10 дахь өдрөөс орхисон жюүрёо зиндааны 12 дахь бөх, Д.Амгаа зааны хүү Сэйро эмнэлэгт хэвтжээ. Сэйро энэ тэмцээнд хоёр давж, зургаа унаад байлаа.  Сүмо бөхийн холбоонд гаргасан эмнэлгийн бичигт “Кокцидын буюу асептик менингит өвчний учир хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай” гэжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top