Арабын эвсэл Йеменд цэргийн ажиллагаа эхлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Саудын Арабын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Йемений Ходейдагийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар “Arab News” мэдээлжээ. Ажиллагаа тус бүсэд байх цэргийн объектуудын эсрэг чиглэсэн байна. Эвслийн зүгээс энгийн иргэдийг цэргийн ажиллагаа явуулж буй объектоос хол байхыг уриалжээ. Саудын Арабын эвсэл далайн мина, автомат удирдлагатай завь зэрэг хэрэгслүүдтэй дөрвөн объектыг устгасан байна.

Саудын Арабын зүүн хэсэгт орших “Saudi Aramco” нефтийн үйлдвэр рүү энэ сарын 24-нд нисгэгчгүй онгоц дайрсан билээ. Халдлагын хариуцлагыг Йемений босогч хүситүүд үүрнэ гэжээ.

Йеменд ажиллагаа явуулж байгаа Саудын Арабын тэргүүлдэг эвсэл Ираныг тус улсын нефтийн объектууд руу дайрсан гэж буруутгасан юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираныг буруутай гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами “Saudi Aramco” үйлдвэр рүү дайралт хийгээгүй гэж мэдэгдэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top