Японд хар салхины аюул нүүрлээд байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 22

Японы Окинавад 20 орчим хүн “Тапа” хар салхины улмаас гэмтэж бэртжээ. Нэг хүн амиа алдсан гэсэн мэдээлэл мөн байгаа аж. “Kyodo” агентлагийн мэдээлснээр 40 мянга орчим байшин барилга хэсэг хугацаанд цахилгаангүй болжээ. Цаг агаар муудсанаас болж хэд хэдэн нислэг, төмөр замын тээвэр цуцлагдсан байна.

Энэ сарын 9-нд Японд 900 мянга гаруй байшин барилга гэрэл цахилгаангүй болжээ. Салхины хурд 40 м/с байсан гэнэ. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 15-нд “Кроса” хар салхин Японы баруун хэсгээр дайрч, 13 мужийн 49 хүн гэмтэж бэртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top