Өнгөрсөн амралтын өдөр олон зуун хүн Сөүлийн гудамжинд гарч, Хойд Солонгосоос илүү сайхан амьдрал хайж, Өмнөд Солонгост дүрвэн ирсэн ч, өлсгөлөнгөөр харангадаж амиа алдсан ээж, хүү хоёрын дурсгалыг хүндэтгэжээ. Цагаачид голдуу жагсагчид хоёр хоосон авс барин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон болох Хөх Ордны зүг алхаж, цагдаагийнхны эсэргүүцэлтэй тулжээ.
Хойд Солонгосоос дүрвэсэн 42 настай Хан Сунг-ок, зургаан настай хүү Ким Донг-жин энэ оны долоодугаар сард гэртээ харангадаж амиа алдсан байдалтай олдсон байна. Жагсагчид Хойд Солонгосын дүрвэгсдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулахыг шаарджээ.
Хэдийгээр Хойд Солонгосоос хэдэн хүн дүрвэн ирсэн талаар албан ёсны статистик мэдээлэл үгүй ч, Өмнөд Солонгост 1998 оноос хойш Хойд Солонгосоос 32 мянга гаруй дүрвэгсэд ирсэн гэх баримт байдаг ба зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1137 дүрвэгсдийг хүлээн авчээ.
Хойд Солонгосоос дүрвэн ирэгсдэд Өмнөд Солонгос найман сая вон буюу 6704 ам.долларыг бэлнээр олгодог байна. Хоёр гишүүнтэй гэр бүлд эхний зургаан сарын хугацаанд 729 ам.доллар буюу 870 мянган вон сар бүр олгодог аж. Хойд Солонгосын дүрвэгсдийн дунд ажилгүйдлийн түвшин өндөр байдаг аж.
Сэтгэгдэл ( 2 )
КИМ ЖӨН УН ТРАМПИЙГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭЭД БАЙСАН. ХАРИН ӨӨРӨӨ ХОЙД СОЛОНГОСЫНХОО ИРГЭДИЙГ ӨЛСГӨН АЛЖ, ТӨСВИЙН МӨНГӨӨ ЗӨВХӨН ЦӨМИЙН ТУРШИЛТАНД ЗОРИУЛЖ, ДУРГҮЙ ХҮРГЭСЭН СОЛОНГОС ИРГЭНЭЭ МАХЧИН АМТАНД ИДҮҮЛЖ ИХ БУУГААР БУУДАЖ АЛДАГААРАА КИМ ЖӨН УН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЮМ ДАА.
Сар бүр 870,0 вон олгодог юм бол өлсгөлөнгөөр өнгөрөхгүй л баймаар юмаа.