Хонконгд жагсаалыг хүчээр тараажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 29

Хонконгд өчигдөр /2019.09.28/ жагсагчид Засгийн газрын байр руу шатамхай бодис бүхий лонхнууд шидэж, замын хөдөлгөөнийг хаажээ. Оюутнуудын зохион байгуулсан “Шүхэрт хувьсгал” эхэлсний таван жилийн ойд зориулсан жагсаалыг цагдаа нар хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч тусгай машин ашигласан байна.

“Хүний эрхийн төлөө иргэний фронт” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал эхлээд тайван болж байсан гэнэ. Харин жагсагчдын зарим нь цагдаа нарыг өдөөн турхирч, нүд рүү нь лазер гэрэл тусгаснаас болж байдал хурцаджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.214) 2019 оны 09 сарын 30

Жагсаал хэрээс хэтэрч хүчирхийлэл танхайрлын шинжтэй болжээ

0  |  0
Top