С.Даваасүрэн: Иргэд түлсэн түлшнээсээ биш буруу хэрэглэснээс болж хордсон

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Энэ сарын 4-ний өдөр буюу баасан гарагийн шөнө угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амиа алдсан. Үүнтэй холбогдуулан авч буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.10.06/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Аравдугаар сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаарын хийнд хордсон байж болзошгүй байдлаар хандсан. Дөрвөн хүн амиа алдсан. Яг одоогийн байдлаар зургаан хүн эмчлүүлж байгаагаас 16 настай эмэгтэй хүүхдийн биеийн байдал муу байна. Сайжруулсан түлшнээс 23 дээж авч, гурван байгууллагын лабораторид шинжлүүлж байна. Барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг, шинжилгээнд орсон бүтээгдэхүүн  ч дахин шинжилгээ авсан. Ингээд угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс 23 дээж авч гурван лабораторид шинжилгээ хийсэн. Өнгөрсөн жил угаарын хийнд хордсон 50 гаруй тохиолдол гарсан. Таван толгойн түлш нь 30 орчим мянган тонн түлэгдсэн. Энэ нь бага хэрэглээ биш. Тиймээс тус түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн горим дээр дүгнэлт хйисэн. Борлуулалт болон  үйлдвэрлэлт зогсоогүй. Угаартсан хүмүүсийн худалдаж авсан борлуулалтын цэг дээр Таван толгойн түлш байсан уу үгүй юу гэдгийг шалгаж байгаа” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “2018 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шинжлээд тухайн үед мөрдөгдөж байсан стандартыг барьж байсан. Энэ онд сар бүр гарч байсан бүтээгдэхүүнээс стандартын дагуу чийглэг, үнслэг, дэгдэм хий, хүхэр, илчлэг, бат бэх чанарыг шинжилж Таван толгойн түлшинд бүх шинжилгээг хийж, иргэдэд худалдаалж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Бид Таван толгойн сайжруулсан түлшинд хийсэн хяналтад итгэлтэй байна. Нийслэлийн онцгой комиссын өчигдөр /2019.10.05/ оройны хуралдаанд бид 200 мянган өрх зэрэг түлэхэд нэг хүрэхгүй хувьд нь асуудал үүслээ. Түлсэн түлшнээсээ биш хэрэглээнээсээ болж хордсон юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Буруу хэрэглэсэн, зуухаа буруу суурьлуулсан, яндан буруу байрлалтай байх, буруу түлсэн, хаалга үүдээ түгжсэн, хадгалалт зэрэг асуудлаас болсон байх магадлалтай” гэлээ.

Түүнчлэн хордсон иргэд яндангаа шаардлагын дагуу суурилуулаагүй,  ханан пийшинтэй байсан бөгөөд орой түлшээ хийхдээ дүүртэл нь хийж болохгүй гэх  мэт мэдээлэл хүргэж байгаа хэдий ч хэдий ч хангалттай хүрээгүйгээс ийм нөхцөл үүссэн байж магадгүй. Шинжилгээний хариу гарсны дараа хэрэв түлшийг үйлдвэрлэхэд технологийн горим алдсан байвал хэрэглэхийг хориглож буцаан татна, түүнээс өмнө худалдсан хэвээр байна гэдгийг хэлж байлаа.

ВИДЕО ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Харуусал(202.9.45.78) 2025 оны 03 сарын 13

Тусгай зааварчилгаатай байсан бол тэрийг нь хаанаас иргэд авах байсан бэ?

1  |  0
иргэн(202.21.115.126) 2025 оны 03 сарын 13

Ямарч дарга хариуцлага хүлээхгүй мултраад гарна.Хохирсон ард иргэдийн хохь болоод үлдэнэ.Хэн ч тэдний төлөө доглон нулимс ч гаргахгүй.

1  |  0
Иргэн(103.9.89.18) 2025 оны 03 сарын 13

Иргэдийн 1 хувь нь хордож үхвэл хамаагүй хэрэг үү. Иргэдээ мал шиг бодохоо боль. Хүүгүй зээлээр орон сууцжуулж хотоо утаагүй болгох боломж байсаар байтал үнэнийг хэлж ард иргэдийнхээ төлөө санаачлага гаргаж буй Энхбаярт дайсагнаад байх хэрэггүй. Утаа нэрээр зарцуулж байгаа олон зуун тэрбум төгрөгөөрөө орон сууц бариад хүүгүй зээлээр орон сууц олгож гэр хороололын иргэдээ байртай болгож хотоо утаагүй болгооч. Энхбаярыг төр гаргавал иргэддээ ээлтэй болохнээ

1  |  0
Бббб(202.126.89.248) 2025 оны 03 сарын 13

Үгүй ээ тэгээд сайжруулсан түлш ч бай нүүрс ч бай ер нь шатаж байгаа бүх зүйлээс л угаарын хий ялгарна биздээ сонин сонин юм ярих юм

1  |  0
Oogii(66.181.160.54) 2025 оны 03 сарын 13

Buruu tvlsen gej yu yariad bgan ert deer ves avaxuladl naad nvvrc tvleetei zuuralddaa buruu tvled genee xutadag muu novchnuud be

1  |  0
irgen(202.72.245.122) 2025 оны 03 сарын 13

Yu gej oilgoh uu Irgdeiin buruuu bh nee , 1 % hurehgui in hordoj baigaa yum chin gaaguu gsen ug uu Amar yum bolj de\n\n

1  |  0
T(66.181.180.97) 2025 оны 03 сарын 13

Er n huduuniihun huduunuu l galaa tuleh heregtei zaaval hotod irj gal tuleh hereg bn uu \n

1  |  0
Утаа(103.212.118.137) 2025 оны 03 сарын 13

Талбай дээр энэ тулшийг шатаагаад утаа хорийг хэмж

1  |  0
зочин(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

түлээд байхаас уг нь хэдэн хүүхэд тэйгээ сайхан өвөлжих бодолтой байсан юмсан байранд байдаг дарга эрх мэдэлтэй амьдрал гайгүй хэсэгт утаа л бага байвал бидний хордох үхэх ч ямар хамаа байна ядарсан ард иргэд мөнгөтэй эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн төлөө

1  |  0
зочин(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

тоогоор 50 байдаг байж сар хүрээгүй өндөр галлагаа хийгээгүй байхад 20 гараад хэд хэдэн хүний амь нас эрсэдээд байхад мэргэжлийн хяналтынхан онцгой комиссынхон юу ярьж суугаагаа ухаараач нөгөө сүртэй сэлэмтэй нөхөр чинь хаачсан бэ ? өөр буруу хайх аа болиооч

1  |  0
зочин(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

та нар байнгын ард иргэдээ өөрсөнөөсөө тэнэг гэж битгий бодолдоо эцсийн хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээх юм бол бүх бурууг иргэддээ үүрүүлээд өнгөр хүний амь та нарын хийсэн түлшин дээр хамаагүй юм байна л даа бүтэн жилийн турш түүхий нүүрс түлээд та нарын өсгөсөн

1  |  0
oyunaa (66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

naadah chine shinjilgee unen hiij chadahuu

1  |  0
bolor(66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

todorho tod yariasai ene neg yum

1  |  0
Zochin(202.9.43.103) 2025 оны 03 сарын 13

Yandangaar gardag utaa ugaar uur gazraar garch bj ugaartana . End xenii buruu bn . Uvuld beldej uursduu zuux piishin yandangaa shalga .

1  |  0
Ах(103.229.123.187) 2025 оны 03 сарын 13

Зөвлөмжөө сайн өгөөд шахмал түлшээ явуулсан нь дээр шүү хэдий болтол нүүрстэйгээ бхйх вээ

1  |  0
Зочин(85.102.207.153) 2025 оны 03 сарын 13

Уоьд нь нүүрс түлээд ингэж олноороо хорддогүй л байсанш дээ

1  |  0
Зочин(202.9.43.21) 2025 оны 03 сарын 13

Ард иргэдэд хэрэгтэй гэсэн бүхнийг баллах, буруутгах гэсэн Миеэ Энхболд тэргүүтэй буруу замаар хөрөнгөжсөн асар их хүч хөндлөн хэвтэж байгаа шүү. 2016 оноос хөрөнгө оруулалт ихтэй болохоор бүтээн байгуулалт хийгдэж ард иргэд бид нар ажилтай орлоготой болж байна. Гэхдээ бүх юм сайн сайхан болчих болоогүй. М.Э болон түүний хамаастны төрийн бүхийл салбарт шургалуулсан луйварчин хулгайчууд ажил явуулахгүй чөдөлөсөөр, бухимдуулсаар байна. Цаашдаа ч байсаар байх нь байна.

1  |  1
Зочин(64.119.19.137) 2025 оны 03 сарын 13

Хүмүүсийг өөрсдөө буруу хэрэглэсэн гэж дүгнэж байгаа юм бол айл болгонд очоод шалгаад пийшэн, зуухуудыг нь засаж өг эсвэл түлшээ болиул, ер нь тэгээд монголчууд нэгнийхээ зовлонг ойлгож тусламж, дэмжлэг үзүүлэх сэтгэлгүй, зөвхөн өөрийнхөө арьсыг л хамгаалахаа боддог улсууд шүү дээ

1  |  0
мгл(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

муу хогоо өөрөсдөө түлж угаартаж далд ор зоргоороо хуцах юмаа муу сайн сданууд

1  |  0
мгл(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

муу хогоо өөрөсдөө түлж угаартаж далд ор зоргоороо хуцах юмаа муу сайн сданууд

1  |  0
мгл(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

муу хогоо өөрөсдөө түлж угаартаж далд ор зоргоороо хуцах юмаа муу сайн сданууд

1  |  0
irgen(66.181.182.233) 2025 оны 03 сарын 13

түлэхээр аймаар муухай үнэртэй бна лээ бөөн үнс арай л бнаа хэдэн хүн үхвэл болохын 1 хувь гэнүү хуцдаг халтар вэ

2  |  1
Irgen(117.111.24.107) 2025 оны 03 сарын 13

Uliad bgarai tugtsug min 35 hun hordchood bn heden hun uhuulj bj Sanaa chin amrahna u Hurelsuhee

2  |  1
Zochin(122.201.24.118) 2025 оны 03 сарын 13

ДАВААСҮРЭН ГЭЖ НӨХӨРТ ХЭЛХЭД НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД БИД ГАЛАА ЯАЖ ТҮЛЭХЭЭ СУРСАН ЮМ Л ТЭР БАЙХ ШҮҮ. БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ГЭДЭГ ЮУ ГЭСЭН ҮГ БОЛЖ БАЙНА. ТА БАС НЭГ ШАЛТАГ НЬ ХААЛГАА ЦООЖИЛСОН БАЙНА ГЭВ ҮҮ ХААЛГА ҮҮДЭЭ ТҮГЖИЖ УНТАХГҮЙ ОНГОРХОЙ УНТАХ БОЛЖ БАЙНА УУ.ЭСВЭЛ ХОРДОЖ МАГАД ТЭГВЭЛ ДАВААСҮРЭН ИРЖ АВРАХ БАЙХ ГЭЭД ТҮГЖИЛГҮЙ УНТАЖ БАЙХ БОЛЖ БАЙНА УУ. ТА ЯАГААД ХААЛГАА ТҮГЖИЖ БОЛОХГҮЙ ЮМ ЯРИАД БАЙНА ТҮЛШИЙГ ХОРТОЙ ГЭДЭГИЙГ НОТЛОХ ГЭЭД БАЙНА УУ.\n

3  |  1
Irgen(66.181.161.19) 2025 оны 03 сарын 13

Yh hutsaad bgn ta nar shahmal tulshiig chin heregleed uhcheed bn ochnoon olon jil gal tulj amidarsan bid yndangaa hooloh geed buh ymaa ertnees beldsen bdiim meduu ta nar shig bairnii bayn oppshorchid yugaa meddiin

1  |  1
зочин(202.131.242.74) 2025 оны 03 сарын 13

Олон улсын чанарын стандарт гэж байдаг уу? Бусад орны хэрэглээ ямар байгаа бол? асуух зүйлээ сайн асуусангүй гэж үзлээ. Газар дээрээ үнэхээр галлагаа буруу, яндан намхан, эсвэл хэт их чихэж хийсэн байсан юмуу? тэгээд угаарын хийн хэмжигч тавьж үзсэн нь хэд байгаа вэ?

1  |  0
Болдоо(202.21.109.52) 2025 оны 03 сарын 13

Барьцалдуулагч бодис нь замын хар маягын нефтийн үйлдвэрийн шаар юм билээ. Нүүрстөрөгчийн дан исэл болон бусад органик хаягдал хэт их ялгардаг байх талтай.

1  |  0
БаЯрсайхан(73.212.137.95) 2025 оны 03 сарын 13

БУРУУ БУРУУ ГАЛ ТҮЛЖ СУРААГҮЙ МОНГОЛЧУУДЫН БУРУУ, концесс, ЖДҮ, хууль бус УИХ ч гэсэн ард түмний буруу. Цаашид хүмүүс УГААРТАН нас барах юм бол ХЭН ХАРИУЦАХ ВЭ хотын даргаа?! Монголчууд гал түлж мэддэг ард түмэн. Дахиж л хүн л битгий эрсдээсэй. 2016 оноос хойш мааш олон хүүхэд, том хүн зуурдаар өнгөрлөө.

3  |  1
зочин(202.126.89.125) 2025 оны 03 сарын 13

ер нь ямар ч зуухтай байлаа гээд их хэмжээгээр түлэхэд кокс ихээр үнэртдэг юм байна лээ. тэр үнэрт нь хордохгүй гэх газар байхгүй ш дээ. тиймээс айл бүр зуух, пийшэн, төслийн элдэв зуухтай байлаа ч хир дулаанаа барьж байгаа нь харилцан адилгүй байх мөн шаталт хор хөнөөл нь өөр өөр байх. Үнэхээр сайжруулсан гэсэн шахмал түлшийг түлээд утаа өмнөхөөсөө хир багасч байгаа нь бас л эргэлзээтэй. ес эхлэхээр одооноосоо их түлнэ. одоо үнэртэж байгаа утаа тэр үед бага л гэх байхдаа. Өөрсдийн 100хувь хөрөнгө материалаар түлшээ бэлдээгүй байж ард иргэдээ нэн түрүүнд буруутгаж байгаа нь даанч харамсалтай.

4  |  1
Иргэн(103.229.122.112) 2025 оны 03 сарын 13

Ямарч байлаа гэсэн хотруу нүүрс оруулж түлүүлж болохгүй.Алив юм эхнээсээ төгс байдаггүй. Цаашдаа улам сайжирдаг жамтай.Хамаг бурууг түлшинд өгөх хэрэггүй.Өөрсөдөө пийшин зуухаа өвөлд ,шинэ түлшинд бэлдэх ёстой. Гэртээ угаартана гэдэг өөрсдийн болгоомжгүйнх. ”Занг ” нь мэдэхгүй юмтай болгоомжитой харьцаж байж хэрэглэж сурдаг.

6  |  3
Tsetseg (176.187.190.87) 2025 оны 03 сарын 13

Ard irgedee hamgaaldaggui uls oron gevel Mongol uls l bna daa, hezee humuus taivan saihan amidrah ym bol doo, Dain bolj bga oron shig l bhim, Haramsaltai bna, hairan saihan humuus.

3  |  1
Бат(66.181.191.145) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө түлээд амьдраад үздээ дарга нараа. Утаа гхарагдахгүй ч химийн бодисонд нь хордож үхэж бна,

5  |  1
Зочин (112.72.12.10) 2025 оны 03 сарын 13

Түлшний найрлаганд юу байдаг юм бол,энүүнд л учир байна даа

4  |  0
Зочин(103.26.195.2) 2025 оны 03 сарын 13

Шөнө босоол галлахгүй дүүртэл нэг удаа хийё гээд манай хэд чихээд байдгийн анхаармаар л юм байна уул нь социализмын үёд бага бага түлээд л шөнө нэг нь босч галлаад ямар ч аюулгүй ёр нь хүн угаартлаа гэж дуулддаггүй байсаншдээ

3  |  0
Баарны ах (66.181.161.80) 2025 оны 03 сарын 13

Өөрсдийгөө битгий хамгаал таван толгойн нүүрс хог ихтэй үнс ихтэй утаагүй гээд байсан утаатай үнс жаахан гэсэн үнс ихтэй энийгээ яаж тайлбарлах гээд байгаа юм бэ гал түлж чадахгүй хүн гэж хаа байхав дээ танайх тэр таван толгой нүүрс асуудалтай юу хольсон юм билээ бид нар мэдэхгүй таван толгой нүүрсээ шалгаад үнэн мэдээлэл өгөхийг хүсье өөрсдийгөө битгий өмгөөлөөд байгаарай хүний алтан амь үнэ цэнэтэй шүү

7  |  1
badrah(66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

za odoo ingej l hariulna shvv naaduul chini boli2

1  |  1
бек ах(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

Бурууг иргэдээс биш ѳѳрсдийн ажиллагаанаас эр новшуудаа.Ханан пийшэнтэй байсан ч олон жил түлсэн айлууд чамаас дор байх С.Даваасүрэн малаа солиороорой тиф минь

3  |  1
bold(153.199.77.52) 2025 оны 03 сарын 13

mongoliin mergejliin hyanaltiin baiguullga shalgaad yaadiin gadaadiin hyanalt shalgaltiin gazar shinjilgee ugsun gej helle shinjilgee uguud hariu irsnii daraa ashiglah yostoi bizde odoo hariu n irehiig hvleej bga gjiine bid nar yamar turshiltiin tuulai yumu

2  |  0
bold(153.199.77.52) 2025 оны 03 сарын 13

turshilt hiichh yum bn lda

2  |  1
Zochin(202.126.89.221) 2025 оны 03 сарын 13

Хэн ч утаанд хордохыг хүсэхгүй ..Утаа бага гараад сайн түлш хийж гэж бодоод авсан .Аваад л гар хүрэхэд битүү хар хөө за энэ яахав гэж бодоод түлсэн нээх муухаай үнэр үнэртээд бүгд толгой өвдөөдямар сонин юм гэнд өнгөрлөө эм ууцгаагаад.за сайхан шатаж бна бүр мод шиг .тэгээд 2 гаран болоод харсан чинь цог байхгүй дүүрэн үнс үнсээ аваад асгачихаад ахиад л мод цаас өрж галлав.Ахиад л нөгөө үнэр үнэртээд толгой өвдөөд ийм байдалтай хүйтэн салхитай өдөрүүдээр 3 шуудайг түллээ ихэнх өдөр галлаагүй шөнө бол бүр галлаагүй бгаа шүү. Өвөл Улаанбаатарын иргэд энэ сонин эвгүй үнэрийг мэдрэх бх да\n

3  |  1
od(31.45.6.128) 2025 оны 03 сарын 13

ee burhan min, yaj øvøljnøø, ene olon terbumaaraa arai øødtei tehnologi oruulj irj boldoggui l yum bh da, ed uul n ih l gadagshaa yavdag daa, yana da

2  |  1
зочин(202.126.89.230) 2025 оны 03 сарын 13

нунтаг нүүрсииг л барьцалдуулж шахмал түлш хийж байгаа шүүдээ.Түүнээс химийн бодис энээ тэрээ холъж гаргаж авч байгаа биш дураараа шаацгаанаа.цэвэр буруу хэрэглэсний хор уршиг

3  |  0
Үзмэрч(202.9.43.19) 2025 оны 03 сарын 13

За, энэ нүүрсний угаар, ернь л нүүрс гээч юмнаас болж энэ нийслэлийн дарга нар, улмаар Засгийн газар мултрах бололтой шүү, көөркөс

1  |  1
Zochin(66.181.161.103) 2025 оны 03 сарын 13

Hereglegchiin buruu,odoo er n galaa ch tulj dulaatsaad suuj chadahaa bolison belenchleh setgelgeetei bolson bna sh dee,nuurs tuleed ugaartaj uhej bsan umuu,ajil hiij yavaa humuusiig bitgii buruutga!!!!

2  |  0
Юу ярина вэ(66.181.186.234) 2025 оны 03 сарын 13

Хар хүйтэнд хаалгаа онгойлгоод галаа түлээд сууж байхуу? Буруу ашигласан гэдгийг тайлбарлаачээ. Зуухандаа хийлээ галаллаа өөрөөр яаж ашиглах ёстой вэ. Хадгалалтын горим алдагдсан гэж шуудайнаас нь шууд хэрэгдээнд хүн бүр хэрэглэж байгаа. 4 хүн 3 өдөрт өөд болчихоод байна. Бага тоо биш!!! Хаа хаанаа , шат шатандаа хариуцлагатай байж, хариуцлагаа хүлээж сурмаар юм.

2  |  0
Зочин(182.160.39.80) 2025 оны 03 сарын 13

200 мянган өрх зэрэг түлэхэд нэг хүрэхгүй хувьд нь асуудал үүслээ гэнэ үү. Цөөн бол хүн биш үү!

2  |  2
Zochin(66.181.161.18) 2025 оны 03 сарын 13

Solongos Yopon Hytadad ali hediin horiglison tulsh shuu de.Nuurs tulsenees hs iluu hort utaa ugaar yalgaruuldagiig sudlaad bolison yumiig Mongol hun deer turshih hereg bna uu?

3  |  1
zochin(66.181.161.18) 2025 оны 03 сарын 13

Heden hun uhvel tulshnees bolj bna gej uzeh ve?Ta nar oirsdoo tuleed uzeech.Malnuudaa

2  |  1
тэнэг(203.91.115.49) 2025 оны 03 сарын 13

За одоо болио. хүн алчихаад гадны нөлөөгүй үхсэн гэх. одоо бүүр түлшнээсээ биш түлсэн нь буруу гэнүү энэ арчаагүй новшийн зангаа боль та нар!!! энэ түлшийг хужаа нараар хийлгэж бга гээ биздээ!!

2  |  1
Close menu