Хонконгийн жагсагчид метроны хөдөлгөөнийг хаав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Хонконгийн засаг захиргаа өнгөрсөн баасан гарагийн жагсаалын үеэр метроны хөдөлгөөнийг хаасан билээ. Тэгвэл өнөөдөр /2019.10.06/ метроны хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээсэн тухайгаа мэдэгджээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид метроны олон буудал, галт тэргийг эвдэж сүйтгэсэн байна. Метрог засахын тулд тал хувийг нь хаалттай хэвээр үлдээжээ.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өнгөрсөн баасан гарагт эсэргүүцлийн жагсаал болон олныг хамарсан үйл ажиллагааны үеэр баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасан юм. Үүнийг эсэргүүцсэн иргэд метроны шугам сүлжээг тасалдуулаад байна. Бямба гарагт болсон жагсаал харьцангуй тайван явагдсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Хонконгд хэдхэн хоногийн өмнө жагсаалд оролцож байсан иргэн цагдаа нарт цээжин тус газартаа буудуулсан билээ. Энэ нь хүчнийхэн ардчиллын төлөө жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол юм. Мөн 60 гаруй хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Цагдаад буудуулсан 18 настай эрэгтэйд мэс засал хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top