Засгийн газрын өнөөдрийн /2019.10.09/ хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үүднээс Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш түлэх болсонтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар Угаарын хий хэмжигч төхөөрөмжийг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр олгохоор болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ.
Угаарын хий хэмжигч төхөөрөмжийг худалдан авах, иргэдэд түгээх ажлыг НЗДТГ зохион байгуулах бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө иргэдэд олгох үүрэг чиглэлийг нийслэлийн удирдлагад өгчээ.
Одоогоор иргэдэд 25 мянган тонн шахмал түлш борлуулаад байгаа ба нийт иргэдийн 51.4 хувь нь энгийн зуух хэрэглэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )