#1 НАЙМАН ДАВХРААС УНАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮГ АВАРСАН БААТАР ААВ Л.ОТГОНБАЯР
Орон сууцны найман давхрын тагтнаас унах эрсдэлд орсон гурван настайг хүүг аварсан эрэлхэг аавыг уншигчидтайгаа уулзуулж байна. Энэ явдал Баянзүрх дүүргийн X хороонд зургаа хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-нд болсон бөгөөд бяцхан хүүг түүний хөрш болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан, цагдаагийн хошууч Л.Отгонбаяр аварсан юм.
-Хүү тагтнаас унах гэж байгааг та анх яаж мэдсэн бэ?
-Амралтын өдөр байсан. Гэрийнхэн маань зурагт үзээд сууж байхад хүүхэд уйлах чимээ гарсан. Манай охин өрөөндөө хичээлээ хийж байсан юм. Хүүхэд уйлж байгаа дуу их ойр сонсогдоод байсан. Тэгээд охин тагтан дээр гарч хараад, "Хажуу айлын хүүхэд тагтнаасаа дүүжлэгдээд, яг унах гэж байна аав аа" гэж хэлсэн. Гараад хартал үнэхээр нэг жаахан хүүхэд тагтнаас дүүжлэгдчихсэн байсан. Хүүг уначихвий дээ гэж айсан. Бушуухан татаж авахаа л бодсон. Өөр юу ч бодогдоогүй. Хүү бараг хурууныхаа өндгөн дээр тогтож байгаа юм шиг тийм дүр зураг л харагдсан.
-Яг танай хажуу айлын хүүхэд байсан. Хүүг овсгоо самбаа, эр зориг гарган аварсанд маш олон хүнд танд талархал илэрхийлж байна. Бид ч мөн таниар их бахархаж байна.
-Хүүхдийг өргөж татаж авчихаад дараа нь тагтаар дамжиж гэр рүү нь орж харсан. Гэртээ ганцаараа байсан юм билээ. Бодвол хүү өөрөө цонхоо онгойлгоод гарсан байх.
#2 “ТАНАЙ МАНАН”, “МАНАЙ МАНАН”
Монгол Улс нийгмийн шилжилт хийснээс хойшхи 30 орчим жилд Монгол ардын нам, Ардчилсан нам ээлжлэн, хослон төр барилаа. Нэг нь улс төрийн зүүний, нөгөө нь барууны баримжаатай гэгддэг. Гэхдээ эргээд харахад үзэл бодлын хувьд дундаа хийсэн заримдаг хувилбартай л даа. Жишээ нь, МАН ч, АН ч халамжийн бодлогод анхаарлаа хандуулдаг. АН хүүхдийн мөнгийг санаачилж байсан бол МАН шинээр гэрлэсэн хосод нэг удаа 500 мянган төгрөг өгөх шийдвэр гаргаж билээ. Харин хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эх орны хишиг сая, сая таван зуун мянган төгрөг өгөх санаачилгаараа өрсөлдөн манаргаж байв. Дээр нь энэ хоёр намын дотор өнгөлөх хэсэгт нь бизнесийнхэн жин дардаг. Өөрийнх нь нэр компанийнх нь лого мэт ойлгогддог олон хүн дээр дурдсан хоёр намын лидер гэгдэж УИХ-д сонгогдож, улс төрийн өндөр албан тушаал хашсаар ирсэн. Энэ өнцгөөс харах юм бол аль, аль нь бизнесийнхэнд талтай гэж ойлгогдоно.
Товчхондоо, төрийн оролцоотойгоор томоохон бизнесүүдийг дэмжихийн сацуу зорилтот бүлэгтээ мөнгө, тэтгэмж өгөхийг чухалчилж иржээ. Ийм түүхтэй, эвсэж ч, эвдрэлцэж ч явсан энэ хоёр улс төрийн хүчний гуравдагч болж өндийсөн МАХН-аас анх “МАНАН”-тай тэмцэх тухай яриа гарсан шиг санагдаж байна. Харин энэ нэршлийг тугаа болгож манаргасан хүмүүс мөн л МАН, АН-аас гарсан юм даа. Бараг л дан ганц байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагтай орны хувьд хулгай зэлгий, хардлага сэрдлэг ч их байгаа. Хэрэг төвөг ч олон гарсан байлгүй дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байдаг “Нүүрсчдийн нам”, “Уул уурхайг авсан 30 гэр бүл” зэргээс мөн л “МАНАН”-гийн сүнс үзэгдээд байдаг. Өнгөрсөн хугацаанд “МАНАН”-г хувиараа эсэргүүцсэн улстөрчид ч байлаа, хотол олноороо эсэргүүцсэн жагсаал ч болж байв. Хойтон жилийн сонгууль дөхөх хэрээр “МАНАН”-г эсэргүүцэгчид дахиад үзэгдэж эхэллээ. Гэхдээ аль нь жинхэнэ “МАНАН” юм бэ.
#3 Л.ЧИНБАТЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ХЭРЭГ ДЭЭР NEWSPRESS.MN САЙТ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын нэхэмжлэлтэй Newspress.mn сайтыг хариуцагчаар татсан зөрчлийн хэрэг дээр тус сайтынхан ялалт байгуулжээ. Newspress.mn сайтын сэтгүүлчийг хоёр, эрхлэн гаргагч компанийг 20 сая төгрөгөөр торгосон Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Шүүх өнөөдөр /2019.10.11/ хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүх хурал 09:00 цагт эхэлж, 14:00 цаг хүртэл үргэлжлэв.
Сануулахад, 2018.11.06-нд тус сайт “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ” гэсэн мэдээлэл бичиж нийтэлсний учир 2019.01.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлчийг хоёр сая, сайтыг эзэмшдэг компанийг 20 сая төгрөгөөр торгох болсон юм. Шүүх хуралд өмгөөлөгчөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн хуулийн зөвлөх Г.Балжидмаа ажиллажээ.
#4 ОРОСУУД ӨЛСГӨЛӨН БААВГАЙ МОНГОЛООС ИРСЭН ГЭВ
Аравдугаар сар гарснаас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул нүүрлээд байна. Алс Дорнод, Буриадад тосгон суурин газарт баавгай орж ирэх нь нэмэгдэж байгаа ч хамгийн их аюулд өртөөд байгаа нь Өвөр Байгалийн хязгаар юм. Энд өлсгөлөн баавгай тосгоноос 200 метр ойрхон газарт 50 настай эмэгтэйг идсэн хэрэг гарсан. Энэ сар гараад Өвөр Байгалийн хязгаарт дөрвөн баавгайг буудаж хороогоод байна. Тус хязгаарын Байгаль орчны газраас “Кука тосгонд баавгай хэд хэдэн нохойг алаад байшинд орох гэж оролдсон тул устгахаас өөр аргагүй болсон. Мөн Читагийн ойролцоох зусланд байсан баавгай, Точкин тосгоны иргэн рүү дайрсан баавгай, майханд унтаж байсан загасчдад халдсан баавгайг буудсан. Каларск, Чита зэрэг 11 дүүрэгт баавгай буудах эрх олголоо” гэж мэдэгдлээ.
#5 ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ АВАРСАН СУПЕР БААТРУУД
Дэлхий даяар жилд 47 мянган бяцхан хүүхэд өндрөөс унан амиа алддаг бол олон зуун мянган хүүхэд насан туршдаа эрэмдэг болдог гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд мэдээлдэг. Хэр олон хүүхэд өндрөөс унахаас аврагдсан тухай статистик байдаггүй ч баатарлаг үйлстэн олон юм. Хэдхэн хоногийн өмнө гэхэд нэгэн монгол аав найман давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварсныг Zindaa.mn мэдээлсэн. Бяцхан хүүг өндрөөс унахаас аварсан энэ үйл явдлыг сайшааж, ижил төстэй бусад аз таарсан тохиолдлыг сануулахаар бэлтгэлээ.
* * *
2018 оны тавдугаар сар
Францын нийслэл Парис хотын нэгэн барилгын дөрвөн давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварсан Мали улсын цагаач Мамуду Гассама. Баатарлаг үйлсийнх нь төлөө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд Францын иргэншил олгож, гал түймэртэй тэмцэх албанд хүчин зүтгэж буй. Тэрбээр дөрвөн давхрын тагтнаас дүүжлэгдэж буй бяцхан хүүг аврахын тулд тагтнаас тагт дамжин дөрвөн давхар өөд авирч, хүүгийн амийг аварсан гавьяатай.
Сэтгэгдэл ( 0 )