Сонгинохайрханчууд хамгийн их шахмал түлш хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа шахмал түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 хувь нь есдүгээр сард, 32 хувь нь аравдугаар сард, 29 хувь нь арваннэгдүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна.

Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байгуулсан 332 борлуулалтын цэгт 66.328 тонн шахмал түлш хүргэснээс 25.000 тонн түлшийг борлуулжээ.

Дашрамд дурдахад, гэрээт борлуулагчид худалдан борлуулсан түлшний тонн тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгодог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top