[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хүйтэн сэрүүний улиралд хэрхэн будах вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Өвөл, зуны улиралд таны будалт ижил байдаг уу? Тэгвэл та энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Гоо засалчид хүйтэн сэрүүний улиралд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ солихыг зөвлөдөг. Бид өвлийн улиралд ихэвчлэн буруу будалт хийдэг байна.

Илүү тэжээллэг

Илүү тэжээллэг арьс арчилгааны тос, тоник болон суурь крем рүү шилж. Өвлийн улиралд тос нь бидний арьсыг температурын нөлөө, салхинаас хамгаалах ёстой.

Өдөр тэжээл өгөөд шөнө чийгшүүл

Өдрийн цагаар арьс илүү хуурайшдаг тул тэжээл сайтай тос түрхсэн ч орой шөнийн турш чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэ.

Нунтаг пудрээс татгалз

Нунтаг энгэсэг болон тень нь арьсыг нэмж хуурай болгоно.

Хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгч нь өвөлд илүү байгалийн, гоё харагддаг. Харин илүү өтгөн, тосон бүтэцтэйг хэрэглэхийг зөвлөж байна.

Тогтоц сайтай нүдний будаг

Нүдний будгийн хувьд илүү тогтоц сайтай бүтээгдэхүүн сонго. Ялангуяа сормуусны будаг. Хамгийн тохиромжтой сонголт бол дулаанд тэсвэртэй бөгөөд зөвхөн бүлээн усаар угаахад арилах будаг юм. Зөв будгаа сонгосон танд цас, бороо аймаар зүйл биш.

Уруулын арчилгаа чухал

Эцэст нь хэлэхэд, өвлийн улиралд уруулын арчилгаанд онцгой анхаарал хандуул. Учир нь уруул хамгийн түрүүнд чийгээ алддаг. Шөнийн турш чийгшил өгөх бүтээгдэхүүн хэрэглэ. Уруулаа будахаас өмнө чийгшүүлэхээ бүү мартаарай! Өвлийн улиралд уруул маш хуурай байдаг тул гялалзуулагчтай будгаас татгалзах нь дээр. Гялалзуулдаг будагт чийгшил маш бага байдаг. Е витамин болон бусад тэжээл ихтэй уруулын будаг хэрэглэ.

Өвлийн будалтын онцлог

  • Зунаас илүү цайвар өнгө сонго.
  • Өвөлд хүйтэн өнгө илүү зохино. Улбар шар, тоорын, алтлаг өнгөнүүдээ зундаа үлдээгээд саарал, бор, ягаан, улаан хүрэн, цэнхэр өнгөнөөс зоригтой сонго.
  • Өвөлд эмэгтэй хүн зуны улирлаас илүү хөгшин харагддаг гэж эрдэмтэд үзжээ. Гэхдээ үүнтэй бүү санал нийл. Нүүрээ зөв будсанаар шинэхэн тоор мэт харагдах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top