[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Таныг овортой харагдуулдаг долоон шалтгаан

2019 оны 10 сарын 21

Зарим хүн наснаасаа овортой харагдаж байна гэж өөрийгөө голдог. Гэтэл зарим нь наснаасаа хамаагүй залуу харагдах тохиолдол олон. Эдгээр нь олон хүчин зүйлээс хамаардаг. Стрессээ зөв тайлдаг, амьдралын зөв хэвшилтэй, хооллолтдоо анхаардаг зэрэг нь залуу байхад нөлөөлдөг бол та эсрэгээрээ эдгээр долоон зүйлийг байнга давтдаг бол залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах боломжгүй юм.

Нарнаас хамгаалдаггүй

Арьс гөлгөр, гэрэлтсэн хэвээр байхад нөлөөлдөг хамгийн анхны бөгөөд хамгийн энгийн зүйл бол нарны хамгаалалттай тос түрхэх явдал юм. Нарны туяаны нөлөө нь арьсны эсийг гэмтээж, улмаар эрт хөгшрөлт, үрчлээ, хар толбо үүсэхэд хүргэдэг.

Хангалттай унтдаггүй

Хүн шөнөдөө унтаж, өглөө босоход эд эсүүд хэмнэлийн дагуу ажиллах ёстой. Гэтэл хангалттай унтахгүй бол эсүүд амардаггүй. Тийнхүү эс эрүүл байх нь багасна. Та дор хаяж 8 цаг унт.

Жимс, хүнсний ногоо хэрэглэдэггүй

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь арьсыг илүү эрүүл байлгахад тусалдаг. Олон ашигтай бодис агуулдаг эдгээрээс татгалзсанаар эрт хөгширнө.

Сахар хэт их хэрэглэдэг

Амтат, цардуултай хоол хүнс (цагаан талх, зайрмаг, чипс) нь арьсны өвчин ч үүсгэдэг. Илүүдэл сахар нь үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь батгаших өвчинд өртөмтгий хүмүүст онцгой ажиглагддаг. Мөн үрчлээ үүсэхэд нөлөөлдөг.

Тамхи татах

Тамхинаас болж зөвхөн уушиг зовдоггүй. Тамхи нь хүчилтөрөгчийг арьсанд шингэхэд саад болж, тамхинд агуулагдах зарим бодис нь коллагенд сөргөөр нөлөөлдөг.

Архи

Согтууруулах ундаа нь бие махбодь дахь антиоксидантын түвшинг бууруулдаг. Мөн үрэвсэл үүсгэдэг бөгөөд чөлөөт радикалууд нь эрүүл арьсны эсийг устгана. Үүнээс гадна согтууруулах ундаа нь бие махбодоос усыг зайлуулж, цангахад хүргэдэг бөгөөд энэ мэдрэмж нь таныг хурдан хөгшрөхөд хүргэдэг.

Ус бага уух

Усны хомсдол нь бие махбод дахь олон процесст, түүний дотор арьсны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ус уух дургүй бол та наснаасаа ахимаг харагддагтаа гайхаад хэрэггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(192.82.75.252) 2019 оны 10 сарын 21

Unen shu bayrlalaa

1  |  0
Top