Та байнга завгүй байдаг ч олон зүйлийг амжуулдаг нэгэн байхыг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү зөвлөгөөг цагийн менежментийнхээ багш болгоорой.
Цагаа төлөвлө
Хийх ажлынхаа жагсаалтыг урьдчилан гаргаж, эрэмбэлэх хэрэгтэй. Боломжит хоёр арга байдаг. Хамгийн хэцүү ажлаасаа өдрийг эхлүүл. Эсвэл хамгийн үр дүнтэй цагаа олж мэд. Өглөө, өдрийн хоол идсэнийхээ дараа эсвэл орой алинд нь чухал ажлаа амжуулахаар байна?
Бүх зүйлд нэгэн зэрэг анхаарлаа төвлөрүүлэх гэж бүү оролд
Бүх зүйлд нэгэн зэрэг анхаарал хандуулж, санаагаа чилээснээр та тэдгээрийг амжуулж чадахгүй. Заримыг нь хойш тавиад, нэг нэгээр нь амжуул. Ямар ч зорилгогүй хүн бүх юманд санаагаа чилээж явдаг.
Өөрийгөө урамшуул
Та илтгэлээ дуусав уу, чухал зүйлийн ард гарсан уу эсвэл хувцасны шүүгээгээ цэгцэлчихэв үү? Тэгвэл өөрийгөө дуртай зүйл, амттанаараа ч юм уу урамшуул, эрхлүүл.
“Үгүй” гэж хэлж сур
Бүх санал, хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгөх хэрэггүй. Хэт эелдэг эсвэл өөр хийх ажилгүй хүн бусдын ажлыг хийж суух үе бий. Өөрийнхөө төлөвлөсөн зүйлийг хий.
Хортой хүмүүс, цахим сүлжээнээс хол бай
Найз тань сонирхолтой холбоос илгээсэн үү? Уншихад 10 минут орчим болно гэж та бодно. Гэхдээ 20, бүр 40 минут болж хувирсан байх болно. Мөн танд таагүй ханддаг, уулзахад таатай байдаггүй, хортой хүмүүсээс хол байснаар та олон зүйлийг эрч хүчтэй амжуулна.
Завсарлага ав
Судалгаагаар насанд хүрсэн хүн нэг цаг хагасаас илүү хугацаанд нэг ажлаа хийж чаддаггүй аж. 90 минутын дараа хүний тархи ядардаг. Иймээс өөртөө завсарлах, “цэнэглэгдэх” боломж олго. Дор хаяж 15 минут амар.
Сэтгэгдэл ( 1 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com