Японы эрх баригчид Синдакэ галт уул дэлбэрч болзошгүйг анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Японы Цаг уурын үндэсний газраас өнөөдөр /2019.10.28/ Кутиноэрабу арал дахь Синдакэ галт уулын дэлбэрэх аюулын таван баллын түвшнийг хоёроос гурван балл руу  шилжүүлжээ.

Галт уулын төвөөс хоёр км зайд ойртож болохгүйг сануулж байна. Галт уулын идэвхжил тогойгоос хоёр км хүрээнд нэмэгдсэн тул Синдакэ уул том хэмжээний чулуулаг болон халуун хий, нурам бүхий пирокластик урсгал цацаж, дэлбэрч болзошгүй гэнэ.

Хамгийн сүүлд Синдакэ галт уул 2015 онд дэлбэрч байсан. Тухайн үед 130 мянга орчим оршин суугчдыг тус арлаас нүүлгэн шилжүүлж байжээ.

Нийт 38 кв. км талбайтай Кутиноэрабу арал дээр хэд хэдэн халуун рашаан сувиллын газар байдаг бөгөөд арал бүхэлдээ Киришима Яку үндэсний паркийн бүрэлдэхүүнд ордог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top