Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад жижүүр, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажил эрхэлдэг иргэдийн цалин хөлс хэт бага, амьдрал, ахуйд нь хүрэлцдэггүй талаар тэд ярьж байна.
Боловсролын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал тогтмол хөндөгддөг. Гэвч энэ нь зөвхөн багш нарын цалингийн асуудал болж яригдаад өнгөрдөг бөгөөд боловсролын салбарын байгууллагын үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэхэд сурган хүмүүжүүлэгчдээс гадна бусад үйлчилгээний ажилчдын нэмэр оролцоо байдгийг мартаж ирсэн гэх шүүмжлэл одоо ч байсаар байна. Тиймээс цэцэрлэг, сургуулийн жижүүр, үйлчлэгчдийн эрхэлсэн ажлыг шударгаар үнэлж, цалин хөлсийг эргэж харах шаардлагатай байгааг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд онцолж байна.
Энэ талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ВИДЕО МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 1 )
Цэцэрлэгт ажил хийж байгаа хүн маш бага цалин авч байхад СӨХ -ийн дарга нэр зүүсэн хүмүүс юу ч хийдэггүй мөртлөө гэртээ сууж байгаад сул өндөр цалинжиж байдагийг юу гэх вэ. Үнэхээр шударга бус. Гэтэл энэ СӨХ еийн асуудлыг шийдэх талаар хэн ч юу ч хийдэггүй нь бүр хачин.