ФОТО: Цагаан морьтой Ханхүү буюу жүжигчин И Мин Угийн шинэ ДҮР ТӨРХ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Ирэх 2020 онд гарах "The King: The Eternal Monarch" драм үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Киноны гол дүрүүдэд Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй жүжигчид болох И Мин У, Ким Гу-ин нар тоглож байгаа билээ.

Киноны зураг авалт эхэлсэн энэ үед жүжигчин И Мин Угийн зураг авалтын үеэрх шинэ зургууд цахим орчинд цацагдсан нь олны анхаарлыг ихэд татах боллоо. 

Анх "Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд" телевизийн цуврал кинонд тоглон, олонд танигдаж байсан жүжигчин И Мин У өдгөө 32 настай. Цэргээс халагдаж ирснээс нь хойшхи олонд ил болж буй анхны дүр төрх буюу киноны зургуудыг нь харсан олон нийт жүжигчин И Мин У-г үлгэрт гардаг "Цагаан морьтой ханхүү бодит амьдрал дээр ирлээ" хэмээн ярьж байна. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen d (78.183.76.78) 2019 оны 11 сарын 04

odoo esregeeree bolson. nariin guyatai eregtei, buduun guyatai emegtei goy bolson

0  |  0
irgen(122.201.31.83) 2019 оны 11 сарын 04

Mongold iim guyatai zaluug huuhnuud shuldan gyat geed toodoggui baisan. Odoo yamar bolson yum bol.\n\n

0  |  0
Top