Киану Ривз хайраа оллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06


Энэ жил 55 нас хүрч байгаа Холливудын хамгийн даруухан жүжигчин гэгддэг Киану Ривз хайраа олж, фэнүүдээ баярлууллаа. 2001 онд эхнэрээ авто ослоор нас барснаас хойш нам гүм байдлыг эрхэмлэх болсон түүнийг хэвлэлүүд нууцаар хуримласан хэмээж байсан юм. Тэгвэл энэ мэдээлэл үнэний ортой гэдгийг Киану найз бүсгүйн хамт олны өмнө гарч ирснээр харууллаа. 

Түүний найз бүсгүйгээр тодорсон эмэгтэйг Александра Грант гэдэг ба 46 настай. Киану Ривзтай өмнө нь бизнесийн хамтрагчид байжээ. 

Хосууд хамтдаа "LACMA Gala Awards"-д хөтлөлцөн ирсэн нь тэдний харилцаа хэдийнэ гүнзгийрсэн гэдгийг илтгэж буй юм. Хайртай жүжигчнээ олон жилийн дараа ийн дахин найз бүсгүйтэй болсонд баярласан фэнүүд нь түүнд урмын үгсийг харамгүй зориулж, аз жаргал ерөөжээ. 
 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top