Хорт хавдартай жүжигчин Ким Ү Бин шинэ киногоор эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин хоёр жилийн өмнөөс хорт хавдраар өвчилж, кино урлагаас хөндйирөөд байсан юм. 

Тэрбээр маш ховор тохиолддог “nasopharynx” буюу хамар нармайн хорт хавдар туссан, эхний шатанд нь олж илрүүлсэн болохыг харьяа энтертайментаас нь мэдэгдэж байсан. 

Эрчимтэй эмчилгээ хийлгүүлж, хоёр жилийн туршид эрүүл мэнддээ анхаарсан жүжигчин шинэ киногоор эргэн ирэхээр болжээ. Түүнтэй цуг жүжигчин Рью Жүн Ёл, Ким Тэ ри нар тоглох болсон нь батлагдсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top