Твиттерийн хуучин ажилтнуудыг тагнуулын хэргээр баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

АНУ-ын Сан Франциско хотын шүүхийн шийдвэрээр Твиттер компанид ажиллаж байсан хоёр иргэнийг Саудын Арабын засаг захиргааны даалгавраар АНУ-ын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн хэргээр баривчиллаа. Тэд АНУ-ын өндөр албан тушаалтан болон энгийн иргэдийн хувийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж буй аж.

Баривчлагдсан хоёр иргэний нэг Ахмад Абуаммо нь АНУ-ын иргэншилтэй, Твиттер компанид медиа менежерийн ажил эрхэлдэг байжээ. Твиттерт ажиллаж байх хугацаандаа америкийн иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсны Саудын Арабын засгийн газраас 300 мянган ам.доллар авсан гэж тагнуулын байгууллага үзэж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жил Холбооны мөрдөх товчоонд байцаахад мэдээллийн зөвлөх үйлчилгээний хуурамч нэхэмжлэх ашиглан 100 мянган ам.долларын урамшуулал, 20 мянган ам.долларын бугуйн цаг авснаа хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тагнуулын мэдээлэлд холбогдох чухал мэдээлэл байгаагүй гэж мэдүүлсэн юм.

Харин нөгөөг нь Али Алзабара гэдэг бөгөөд Саудын иргэншилтэй 2013 оноос эхлэн 2015 он хүртэл хоёр жилийн хугацаанд Твиттер компанид ажилладаг байжээ. Ажиллаж байх хугацаандаа АНУ-ын 6000 иргэний хувийн мэдээлэлд халдаж  хувийн мэдээлэлцуглуулсан гэдгийг нь тогтоосон юм. Гэхдээ одоогоор чухам ямар шугамаар, хэчнээн хэмжээний өртгөөр тагнуулын ажил явуулсан нь тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top