Японы зарим ажил олгогчид эмэгтэй ажилтнуудыг ажлын байран дээр нүдний шил зүүхийг хориглосны дараа япон эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө олон нийтийн сүлжээгээр тэмцэж эхэлжээ.
“Хуучирсан дүрэм” гэж нэгэн эмэгтэй жиргэсэн бол ресторанд ажилладаг нэгэн бүсгүй ажлын байран дээр нүдний шил зүүхгүй байхыг удаа дараа түүнд анхааруулж байсан тухай жиргэжээ.
Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын Япон дахь салбарын захирал Канаэ Дои ажлын байранд зөвхөн эмэгтэйчүүдэд нүдний шил зүүхийг хориглосон нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж буй явдал юм гэж онцолжээ.
Энэ оны эхээр эмэгтэй ажилтнуудаасаа өндөр өсгийтэй гутал өмсөхийг шаардахаа зогсоох уриалга гаргаж байсан билээ. Цахим шаардах бичигт 21 мянга гаруй хүн гарын үсэг зурж, эмэгтэй дуучны эхлүүлж байсан энэхүү санаачилга “#KuToo” хөдөлгөөн болж өргөжсөн юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хүйсийн тэгш эрхийн талаарх илтгэлд, Япон улс 149 орноос 110 аравт жагсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
149 0rnoos hamgiin suuld Hyat Japan Solongos guraviig oruul! Kkk