Японд ганц бие хүмүүст зориулсан баар нээгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Японы нийслэл Токио хотын хамгийн завгүй гэгдэх Шинжүкү дүүрэгт ганц бие хүмүүст зориулсан “Хитори” нэртэй баар нээгджээ. “Хитори” гэдэг нь японоор “ганцаараа” гэх утгыг илэрхийлдэг аж. Сүүлийн жилүүдэд Япон улсад ганц биечүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул тэдэнд зориулж баар нээсэн байна.

Нээгдээд жил ч хүрээгүй байгаа энэ газраар үйлчлүүлэгчдийн тоо огцом өсөх хандлагатай байгаа аж. Нэг удаад 17 хүнд зэрэг үйлчлэх боломжтой бөгөөд хоёр хоногийн өмнө суудлаа захиалах боломжтой юм байна. “Хитори” бааранд зардаг бүх уух зүйлс 1000 иенээс эхэлдэг гэнэ.

Хэдийгээр энэ бааранд заавал мөрдөх дүрэм байдаггүй ч эрчүүдийн суусан газар эмэгтэйчүүд суудаггүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top