Японд 24 мянган удаа гомдол мэдүүлсэн хөгшнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Японы харилцаа холбооны “KDDI” компанийн тусгай дугаарт 24 мянган удаа залгаж санал гомдол хэлсэн 71 настай Акитоши Окамото гэгчийг баривчилжээ.

Тэрбээр үүрэн телефоны тусгай дугаарт найм хоногийн турш залган хэрэглэгчтэй байгуулсан гэрээг ноцтой зөрчсөн гэж гомдол мэдүүлсэн аж. Тус компанийн хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс  асуудлыг нь нягтлан гэрээний ямар нэгэн зөрчил байхгүйг мэдэгдсэн ч залгасаар байжээ.

Япон улсад өндөр настнуудын тоо мэдэгдэхүйц их байгаа нь ийм төрлийн зөрчил гарах гол шалтгаан болсоор байна. “KDDI” компанид залгасан давтамж нь бага ч ийм төрлийн зөрчил байнга гардаг аж. Японы Харилцаа холбооны зохицуулах хороо өндөр настнуудад зориулсан санамж, сэрэмжлүүлэг хүргэдэг ч ийм төрлийн зөрчлийн тоо буурахгүй байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11-11 (122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

7766

0  |  0
Top