ТВ8: Монгол орны бэлчээрийн 60%, газар тариалангийн талбайн 70% нь доройтжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Монгол орны нийт бэлчээрийн 60%, газар тариалангийн нийт талбайн 70% доройтсон нь хөрсний үржил шимд онцгой анхаарах шаардлагатайг илэрхийлэх үзүүлэлт юм. 1992 онд Монгол орны 1206.4 мянган га талбайг хамарсан судалгааг  хийж байжээ. Тухайн үед 561.5 мянган га талбай элэгдсэнээс 12.9% хүчтэй элэгдэлд өртсөн гэсэн хариу гарч байсан аж. Харин 2010 онд хийсэн судалгаагаар 60.6 хувь нь хүчтэй элэгдэж байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. 

Өнөөдөр БОАЖЯ, ХААИС, МУИС  хамтран “Монгол орны хөрс судлал 2019” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, уг асуудлыг хэлэлцлээ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!

ТВ8 ТЕЛЕВИЗ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top