ТВ8 телевизийн өнөөдрийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцолжээ.
Мөсөнд авиралт нь дэлхий нийтийн залуусын шинэ үеийн трэнд спорт болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгах томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.
Мөсөнд авиралтын KARAKORUM ICE FESTIVAL-2019 тэмцээн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Орхоны Улаан цутгаланд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний ялагчаар эмэгтэй төрөлд "Хайрхан" аялагч клубийн тамирчин, Спортын мастер Б.Дэнсмаа цомын эзэн болсон бол эрэгтэйчүүдийн төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хоёр төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )