Ялтан Т.Чимгээгийн ар гэр болон өмгөөлөгч прокурорт хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.12.12/ Улсын Ерөнхий прокурорт хандлаа.

Өөрөөр хэлбэл, ялтан Ч.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, нөхөр С.Бямбасүрэн болон өмгөөлөгч С.Оюунцэцэг нар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа.

Энэ үеэр ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Өмгөөлөгч нар хүсэлт тавьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын газраас дүгнэлт гаргаж, Дээд шүүхэд дүгнэлтийг хүргүүлэх юм бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг хянах боломж гарч байна. Тиймээс дүгнэлтээ гаргаж өгөх хүсэлтийг тавьсан юм. Шалгаж байна, хянаж байна. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргана гэдэг зүйлийг хэлж байна. Тиймээс энэ асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэсэн найдлага тээж байна" хэмээн ярилаа.   
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа(66.181.177.219) 2019 оны 12 сарын 12

ХУУЛИЙНХАН ХУРЦ тэргүүтэй найз нараа хамгаалах үүднээс хэргийг шалгасан дүр эсгээд байгаа. Шалгаж ядах юм байхгүй. МОНГОЛД шинэчлэлт, өөрчлөлт хийх ёстой ганц салбар бол хуулийнхан. ТӨСӨВөөс хамгийн өндөр цалин авдаг хүмүүс АВЛИГАД бүрэн идэгдсэн. БИ АВЛИГА авдаггүй гэх шүүгч байна уу?

1  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 12

YASAN CH UDAAN SHALGAJ KHYANADAG YUM BE DEE ,

0  |  0
Top