Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.12.12/ Улсын Ерөнхий прокурорт хандлаа.
Ялтан Ч.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, ах Т.Хүрэлбат болон өмгөөлөгч С.Оюунцэцэг нар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзах үеэр Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.
-Улсын ерөнхий прокурорын газарт яг ямар асуудлыг тавьсан бэ?
-Өмгөөлөгч нар Улсын ерөнхий прокурорын газарт арваннэгдүгээр сарын 29-нд хүсэлт тавьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын газраас дүгнэлт гаргаж, Дээд шүүхэд дүгнэлтийг хүргүүлэх юм бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг хянах боломж гарч байна. Тиймээс дүгнэлтээ гаргаж өгөх хүсэлтийг тавьсан юм. Миний үйлчлүүлэгч дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байна. Эрх нь зөрчигдөж байгаа учраас хүсэлтээ тавьсан.
-Улсын Ерөнхий прокурорын орлогч ямар хариу өгч байх юм бэ?
-Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргана гэдэг зүйлийг хэлж байна. Тиймээс энэ асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэсэн найдлага тээж байна. Хуулийн хугацаанд шалгаж байгаа гэж хэлж байгаа. Шинээр үүссэн нөхцөл байдал болох манай үйлчлүүлэгчийг эрүүдэн шүүсэн асуудлыг бид эхнээс нь тавьж ирсэн. Гүйцэтгэх ажиллагааны явцад манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж яллаж байгаа учраас ямар бодитой үндэслэл байна вэ гэдгийг тавьж ирсэн.
Хуулийнхан “Нотлох баримтыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар авсан учраас та нарт үзүүлэхгүй” гээд өмгөөлөгч нарын хэнд нь ч үзүүлээгүй. Гэтэл гурван шатны шүүхийн бичлэгийн дараа эрүүдэн шүүсэн бичлэг ил боллоо. Тэгэхээр энэ 14 хуурцаг бичлэгээр эрүүдэн шүүсэн гэдэг нь нотлогдож байна. Хоёрдугаарт, Ц.Амгаланбаатар өргөдөлдөө “Надад 500 сая төгрөг амласан. Гадаад явах паспорт бэлэн болсон гэж хэлсэн. Тийм учраас би энэ хүмүүсийг гүтгэсэн” гэж бичсэн. Холбогдох газруудад ч гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ хэлсэн байна. Тэгэхээр шинээр гарсан нөхцөл байдлыг авч үзэх ёстой гэж өмгөөлөгчид бид үзэж прокурорын байгууллагад хандсан.
-Ц.Амгаланбаатар хэзээнээс буруугаа хүлээж эхэлсэн юм бэ?
-Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараагаас өөрөө өргөдөл бичиж эхэлсэн. “Би буруутай, гүтгэсэн” гэж бичиж байсан. Энд асуудлыг хөндөж, хэргийн цорын ганц гэрчийг оролцуулалгүй шийдсэн гэдгийг Ц.Нямдорж сайд анх ярьж эхэлсэн. Ц.Нямдорж сайд хүчин чармайлт гаргаж, жирийн ардын хүүхэд хохироод байна гэдэг асуудлыг тавьсны үр дүнд үнэн зөв нь олдох гэж байна. Хэрэв энэ асуудлыг Хууль зүйн сайд яриагүй бол нэг хэсэг хүний амьдрал сүйрэх байсан шүү.
-Ц.Амгаланбаатар өөрт нь 500 сая төгрөг амласан гэж мэдүүлсэн гэлээ. Хэн түүнд ийм их хэмжээний мөнгө амласан юм бол. Танай үйлчлүүлэгчийг эрүүдэн шүүсэн хэргээр шалгагдаж байгаа хүмүүс үү?
-Тэд нар л байх даа. Хэн амласныг мэдэхгүй.
Хоёрдугаарт, Ц.Амгаланбаатар шүүх хурал дээр “Би худлаа ярьж байгаа юм аа. Яагаад гэхээр би цаг хугацаа хожмоор байна. Нар, салхинд явмаар байна гэж Т.Чимгээгийн асуудлыг хэлэлцэхэд 3, 4 удаа хэлсэн.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт бритва оруулж өгч, судсаа хана гэж хэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Би тэрийг мэдэхгүй. Надад миний үйлчлүүлэгч тийм зүйл яриагүй. Ер нь Т.Чимгээд маш их дарамт шахалт ирж байсныг үгүйсгэх аргагүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, энэ хэрэг Улаанбаатар хотод гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэг гарсан газарт мөрдөн байцаалт явуулах ёстой байтал хүчээр аваачиж, төв аймагт хүнд нөхцөлд хорьсон. Энэ бол эрүүдэн шүүсний нэг хэлбэр. Хоёрдугаарт, дарамт шахалт ямар байсныг надаар хэлүүлэлтгүй та бүхэн бичлэгээс харсан шүү дээ.
Сэтгэгдэл ( 8 )
zahialagchiig zamhruulah ajillagaa bololtoi
ОУПХ -ч гэнүү нэг байгууллагыг ТУСГААР улсынхаа дотоод хэрэгт дэндүү оролцуулж Төр засаг Хууль шүүхийн байгуууллагаа дарамтлуулаад байж болж байгаа юм ууу.Бас тэр байгууллагын нэрийг барьж хууль шүүхрүү дэндүү давшилж олны сэтгэхүйг үймүүлээд байгаа нь зөв гэж үү. Ер нь маш их нарийн зохион байгуулалттай юм хийглээд байгаа юм бишүү.Нэг л ойлгомжгүй .
булган гэрч биш хамтран амтдрагчаа алахад оролцсон авгай
захиалагчаа батүүл гэж хэлсэн бна лээ .ш тээ тэрийг нь авч хэлэлцэхгүй юм аа ккк
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Нямдорж захиалагчийг илрүүлэх ажлыг самрахын тулд эдгээр алуурчдыг илтэд дэмжиж байгаа нь цаг хугацааны эрхээр тодорхой болно. Нямдорж энэ хэрэгт хувийн асар их сонирхолтой, захиалгч, түүний тойрон хүрээлгчидээс асар их мөнгө төгрөг авдаг нь тодорхой. Нямдорж мөнгө олохын тулд ямар чэрсдэлтэй ажил хийхэд бэлэн хүн: Хятадын тагнуулын албанд элсэж байсан, АМТХ-ийг засч байсан, бас энэ хэргийг самрахын тулд чадах бүхнээ хийж байна....
АМГАЛАНБААТАР ЖИНХЭНЭ ЗАХИАЛАГЧАА ХЭЛСЭН ЮМ УУ?
үнэхээр шинээр нөхцөл байдал илэрсэн бол шүүх рүү нь явуулаад шүүх өөрөө дахиад л хэлэлцэнэ биз дэээшүүх л өөрөө суллах эрхтэй өөр хэн ч худлаа шоудаад гарахгүй шүү