С.Зоригийн хэргийн ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэргийг МӨРДӨН БАЙЦААХ АЛБА руу шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлсэн. Өдгөө эдгээр ялтнуудыг хорих ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа билээ.

Ялтнуудыг эрүүдэн шүүх үйл явцад тагнуулын байгууллагын ажилтнууд оролцсон гэх ба энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан бол харьяаллыг өөрчилж, өнгөрсөн баасан гаригт буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн байна.

Уг хэргийг яагаад Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгаж байсан талаар эх сурвалжаас лавлахад “Энэ хэрэгт тагнуулын байгууллага болон цагдаагийн байгууллагын ажилтнууд холбогдсон учраас хэргийг дээрх байгууллагуудад шалгах нөхцөлгүй байсан. Хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл орж болзошгүй гэдэг үүднээс АТГ-т шалгаж байсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэргээр тагнуулын байгууллагын хоёр ажилтныг саатуулан шалгаж байна. Тэднийг гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хорьж байгаа ажээ.

Уг хэргийн талаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Энхсүх “2013 онд Г.Эрдэнэбатаар ахлуулсан Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Улмаар 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг саатуулсан байдаг. 2017 онд гурван шатны шүүхээр эдгээр хүмүүсийг ялласан. Харин Тагнуулын байгууллагын удирдлага солигдсоноор, Тагнуулын тусгай архивт байсан С.Зоригийн хэргийн материал Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн хэргийн архивт шилжсэн. Улмаар уг хэрэгт дотоод хяналт явуулж эдгээр иргэдийг эрүүдэн шүүж байсан баримт гарч ирсэн. Нийт 400 хоногийн бичлэг байгаагаас зөвхөн нэг хэсгийг үзүүлсэн. Бичлэгийг бүрэн эхээр нь олон нийтэд үзүүлэхгүй гэсэн байрь суурьтай байгаа. Учир нь эдгээр хүмүүсийн хувийн эрхэнд халдах, насанд хүрээгүй хүмүүст сэргээр нөлөөлөх агуулга байгаа юм. Цаашид олон нийтэд ил болох ёстой гэж байгаа ч ноцтой хэсгүүдийг үзүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Ямар ч байсан энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдгийг үгүйсгэхгүй. Хэргийг дараад байхгүй. Одоо буруутай этгээдүүдийг олж тогтоохоор хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа” гэх мэдээлэл өгсөн. 

Түүнчлэн тагнуулын байгууллагын дотоод хяналтаар илэрсэн дээрх баримтад үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгээр хэргийг дахин шалгах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Харин уг хэргийн захиалагч нарын хэргийн тухайд, 3-4 хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байсан ба сэжигтнүүдийн дунд улс төрийн хүрээнийхэн байсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ хэргийн сэжүүр хараахан тодорхой болоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг нийтэд зарлах нөхцөл байдал, үр дүн байгаагүй аж.

Энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярихдаа "Хэргийн материалд хавсаргасан нууцын зэрэглэлтэй асуудлыг хөндсөн учраас түүнд Улсын нууц задалсан, Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр гурван хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэсэн юм. Хэргийн шалгалтын явцад сайдыг нэг удаа дуудан, тайлбар мэдүүлэг авчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jj jj (202.179.25.206) 2019 оны 04 сарын 23

ss tuslaltsa awna uilchilge mash sain tsewerhen busgui 13t bn nas 25t 88925159

0  |  0
ЗОЧИН(202.55.188.41) 2019 оны 04 сарын 23

үХСЭН БААСНЫХ Нь УЛСЫН НУУЦ БАЙДГЫМ, ӨӨРСДИЙНХ Нь ГЭМТ ХЭРГЭЭ НУУХ ГЭСЭН , ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ ХУУЛьЧИЛЖ ӨГСӨН ЗҮЙ БУС ЗОХИОМОЛ ЗҮЙЛ, ЭНИЙГЭЭ УЛСЫН НУУЦ ГЭЖ НЭРЛЭЖ ЮУ ДУРТАЙГАА ХИЙДЭГ ТӨРД ГАРСАН ХЭСЭГ БҮЛЭГ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДҮҮД.

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
сүмбэр(64.119.26.40) 2019 оны 04 сарын 22

энэ энхсүх гэж мэнгэтхарын хөлсний гөлөг шүү дээ.

0  |  0
Top