Индонезид гахайн мах, махан бүтээгдэхүүний импортын хориг тавилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Малайзын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Сим Це Цин Засгийн газрын шийдвэрээр Индонези улсаас гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо.

Учир нь тус улсад гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбоотойгоор Малайзын Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

Шийдвэр гарсантай холбоотойгоор хүнсний болон түргэн хоол, рестораны газруудаар төлөвлөгөөт шалгалт явуулах юм байна.

Болзошгүй эрсдэлээс шалтгаалан тус улсад сүүлийн гурван сарын хугацаанд нийлүүлэгдсэн гахайн мах, махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийх аж.

Малайз улс гахайн сонгомол мялзан өвчнөөс шалтгаалан Бельги, Чад, Хятад, Унгар, Латви, Молдав, Монгол, Польш, Камбож, Украин улсад гахайн махны импортын хориг тавьсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top