Туркийн Анталья хот болон дэлхийн найм дахь гайхамшиг гэгддэг Памуккалегаар аялж, тус улсын түүх соёл, байгалийн гайхамшгийг мэдрэх аялал монголчуудыг ихээр татах болсон билээ.
Турк улс Европын холбоотой байгуулсан гэрээний дагуу Сириэс дүрвэгч хүлээж авах үүрэгтэй. Тэгвэл тус улсын аялал жуулчлал, амралт сувиллын гол газар болох далайн боомт хот Антальяд жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дүрвэгч хүлээж авдаггүй. Анталья хот хоёр сая хүн амтай.
Энэхүү маршрутаар хийдэг аялалд тэргүүлэгч компани нь “Ориг трэйвэл” юм байна. Анталья, Памуккале чиглэлд зургаан шөнө, долоон өдрийн аялал хийдэг энэхүү компанийн аялалд лизингээр ч хамрагдах боломжтой аж. Үзэсгэлэнт Анталья хотын зураг болон энэхүү хотын талаарх мэдээллийг хүргэж байна.
Туркчүүд архи уухыг нүгэл гэж үздэг, гахайн мах идсэн хүн хардах, харамлах сэтгэлгүй болно гэгддэг тул энэ хотод архидалт байхгүй.
Анталья хотод байрны түрээс тун боломжийн. Гурван өрөө байрыг 100 ам.доллароор түрээсэлдэг.
Туркийн газар нутаг нь зүүн тал руугаа жилийн дөрвөн улиралтай бол далай тэнгистэй энэ хотод жилийн хоёр улиралтай. Гэхдээ нэг өдөрт жилийн дөрвөн улирал солигдох мэт цаг агаар нь эрс өөрчлөгдөнө.
Анталья хотод оросууд олноор амьдардаг. Мөн герман, англичууд өвөлдөө энэ хотод байр түрээсэлж амьдраад буцдаг байна.
Анталья хотын гудамжаар модонд мандарин, жүрж, анар зэрэг жимс ургасан байна.
Газар дундын тэнгис
Алдарт Дюден хүрхрээ.
Хуучны хот
Турк улсын иргэдийн 98 хувь нь исламын шашинтай.
Анталья хотод Их сургуулийн төлбөр тун боломжийн үнэтэй. байдаг. Их сургуулийн жилийн төлбөр 198 ам.доллар.
Турк улсад эмч, багш, цагдаа, шүүгч дөрөв хамгийн баянд тооцогдоно. Анагаахын сургууль авах гэж маш их хичээл зүтгэл гаргадаг.
Сэтгэгдэл ( 0 )