Эрчүүд тамхинаас татгалзаж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19


Тамхи татдаг эрчүүдийн тоо анх удаа буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас пүрэв гарагт /2019.12.19/ мэдээлжээ.

Олон жилийн туршид тамхи татдаг эмэгтэйчүүд, охидын тоо тогтмол буурч байсан ч тамхичдын ихэнх хэсгийг бүрдүүлдэг эрчүүдийн тоо өнөөг хүртэл өссөөр иржээ.

Жилд эл хорт зуршлаас болж дэлхий даяар найман сая орчим хүн нас бардаг байна. Тамхи хэрэглэдэг эрчүүдийн тоо буурсан нь төр, засгийн зүгээс тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч буйн үр дүн юм гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус онцолжээ.

Өнгөрсөн хорин жилд дэлхий даяар хорт зуршлаас татгалзах аян идэвхтэй өрнөж байгаа бөгөөд 2000 онд дэлхий даяар нийт нэг тэрбум 397 сая хүн тамхи татдаг байсан бол 2018 онд нэг тэрбум 337 сая болж буурчээ. Өөрөөр хэлбэл 60 сая хүн тамхинаас татгалзсан гэсэн үг юм. Энэ хугацаанд тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо 346 саяас 244 сая болж багассан байна. Харин мөн хугацаанд 40 сая эрэгтэй хүн хорт зуршилтай болсон бөгөөд нийт тамхичдын 80 хувийг эзэлж байна.

ДЭМБ-ын энэхүү илтгэлд дурдсан тоонд цахилгаан тамхи хэрэглэгчид ороогүй байна.

Харин ирэх жил гэхэд тамхи татдаг эрчүүдийн тоо хоёр саяар, 2025 онд зургаан саяар цөөрнө гэж тооцоолж байна. Ингэснээр таван жилийн дараа тамхи татдаг эрчүүдийн тоо нэг тэрбум 87 сая болж буурах төлөвтэй байна.

Тамхины хэрэглээ багасаж буй нь дэлхий дахинд тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлж, олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины сурталчилгааг хориглосонтой холбоотой гэж ДЭМБ үзэж байна.

2025 онд дэлхий даяар тамхи татдаг хүний тоо нэг тэрбум 299 сая болж буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tamhichin(73.173.175.98) 2019 оны 12 сарын 20

ter 60 say ni electron tamhi tatdag l bhgui yu haha

0  |  0
bjida(64.119.17.158) 2019 оны 12 сарын 19

60n say yag tatgalzsanuuu = = something fishy......

0  |  0
devan dev mahadev(1.223.35.59) 2019 оны 12 сарын 19

muuhai gahsuun utaagaar yu hiideg yum boldoo. tertee tergui agaar muu baigaam chin adilhan yum bishuu

0  |  0
Top