Ө.Төрбат: Тээврийн хэрэгслийг ачиж байх үед эзэн нь ирвэл хүлээлгэж өгөх журамтай

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбатаас тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ буюу бидний нэрлэдгээр тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээний талаар тодрууллаа.

-Энэ оны байдлаар тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээний хэрэгжилт хэр явагдаж байна вэ?

-2015 оны Хууль зүйн сайдын А/190 дүгээр журам шинэчлэгдээд, одоо ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр журмыг даган мөрдөж байна. Журам шинэчлэгдсэнээр зарим нэмэлт өөрчлөлт ороод байгаа. Өмнөх журманд тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхдээ иргэнд ямар нэг байдлаар урьдчилан сануулах тухай заалт байгаагүй. Харин шинэчлэгдсэн журмаар “Зөөн шилжүүлэх үйл ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор гурваас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдээлнэ” гэсэн заалт орсон.

-Тус үйлчилгээг төрийн болон хувийн ямар байгууллагууд явуулж байгаа юм бэ?

-Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх үйлчилгээг хувийн хэвшлийн 14 компани явуулж байгаа. Улсын ганц байгууллага байгаа нь Замын хөдөлгөөний удирдлагын төв юм. Нийт 15 аж ахуйн нэгж, албан байгууллага 2019 оны байдлаар үйл ажиллагаа явууллаа.

-2019 онд хэдэн машин ачсан бэ?

-Одоогоор нарийн тоог гаргах боломж алга. Компаниудаас судалгаа, тайлбар авч тоог гаргах боломжтой. Бидний авч буй мэдээгээр өдөрт дунджаар 100 машин ачиж байна.

-Үйлчилгээний зардал, орлого ямар байдаг вэ?

-Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх үйлчилгээ 60 мянган төгрөгийн хураамжтай. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хувьд нийт орлогоо бүгдийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг. Хувийн аж ахуйн нэгж, компаниуд олсон орлогынхоо 60 хувийг өөрсдийн үйл ажиллагаандаа буюу цалин, түрээс, татвар, бинзен зэрэгт зарцуулдаг. Үүнтэй холбоотойгоор Ачигч авто машинуудын нэгдсэн холбооноос “Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх үйл ажиллагаанаас олсон 60 хувийн орлогынхоо 10 хувийг нь улсын замын санд төвлөрүүлье” гэсэн санал ирүүлсэн. Ингэж замын санд орсон мөнгөөр замын эвдрэл, засварын ажлыг хийхэд дөхөм болох юм. Тиймээс удахгүй энэ талаар ИТХ-ын тогтоолоор өргөн барих саналтай байгаа.

-Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээнд бухимдах иргэд бий. Ихэвчлэн иргэдээс ямар гомдол ирдэг вэ?

-“Би” гэдэг үүднээс замын хөдөлгөөнд оролцох хүмүүс байдаг. Ингэхээсээ илүү харилцан ойлголцвол замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй. Машинаа нэгдүгээр эгнээнд тавьснаар тухайн зам дээр замын хөдөлгөөний ачааллыг яаж нэмэгдүүлж байгаагаа эхлээд ойлгох хэрэгтэй. Зам дээр машинаа түр хугацаанд байрлуулсан байлаа ч гэсэн ачаалал үүсдэг. Мөн утасны дугаар луу хэлж, мэдэгдэхгүйгээр машин ачлаа гэх мэт гомдол ирдэг. Гэтэл журмандаа анхааруулах зорилгоор гурваас доошгүй удаа чанга яригчаар зарлана мэдээллэнэ л гэж зааснаас тухайн иргэний утас руу мэдэгдэх зохицуулалт байдаггүй.

“Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхээр хөдөлгөөн эхэлсэн тохиолдолд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлнэ” гэсэн заалт хуучин журманд байсан бол шинэ журмаар ачих үйл явцад тээврийн хэрэгслийн эзэн ирсэн бол иргэнд хүлээлгэж өгөх тухай заалт орсон. Тодруулбал, “Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлдэж байхад буюу эвүүр, татлага, бэхэлгээ хийх явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч ирвэл шийтгэл оногдуулж, хүлээлгэж өгнө” гэсэн байна. Харин тээврийн хэрэгслийг ачаад хөдөлгөөн эхэлсэн бол эзэн нь ирсэн ч гэсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэсэн үг.

-Ямар зөрчил гаргавал тээврийн хэрэгслийг ачдаг вэ?

-Бусдын хөдөлгөөнд саад учруулсан, зохиомлоор түгжрэлийг бий болгосон, нэгдүгээр эгнээнд тавьсан зэрэг Замын хөдөлгөөний дүрэм зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг явуулах зохицуулалттай. Ингэхдээ цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлдэг болсон. Зөөн шилжүүлэхдээ зам зохицуулж байгаа цагдаа нарын дуудлага болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерийн хяналтад үндэслэдэг болсон.

-Тээврийн хэрэгслийг ачиж байх үед нь жолооч ирвэл машиныг заавал журмын хашаа руу авч явах ёстой юу?

-Тээврийн хэрэгслийг буулгаж өгөх ёстой. “Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхээр хөдөлгөөн эхэлсэн тохиолдолд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлнэ” гэсэн заалт хуучин журманд байсан бол шинэ журмаар ачих үйл явцад тээврийн хэрэгслийн эзэн ирсэн бол иргэнд хүлээлгэж өгөх тухай заалт орсон. Тодруулбал, “Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлдэж байхад буюу эвүүр, татлага, бэхэлгээ хийх явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч ирвэл шийтгэл оногдуулж, хүлээлгэж өгнө” гэсэн байна. Харин тээврийн хэрэгслийг ачаад хөдөлгөөн эхэлсэн бол эзэн нь ирсэн ч гэсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэсэн үг.

-Тээврийн хэрэгслийг хүргэж байгаа журмын хашааны байршлыг хэлж өгнө үү?

-Сүхбаатар дүүрэгт гурав, бусад дүүрэгт тус бүр хоёр журмын хашаа бий. Баянгол дүүргээс тээврийн хэрэгсэл нь ачигдсан бол Баянгол дүүргийнхээ журмын хашаанаас л авна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллээ 7555 1000 дугаарт холбогдоод авч болно.

-Нэгдүгээр эгнээнд авто машинаа орхиж явах зөрчил их байгаагийн нэг шалтгаан нь авто зогсоолын хүрэлцээгүй байдал гэж бодож байна. Авто зогсоолын хүрэлцээ хэр хангагдаж байна вэ?

-Авто зогсоол хүртээмжтэй. Төрийн болон хувийн байгууллагын ажилчин, албан хаагчид машинаа зогсоолд өдөржин тавьчихаар хүрэлцээ багасч байгаа юм. Нийслэлд байгаа авто машины зогсоолуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хувийн болон нийтийн эзэмшлийн зам талбай гэж бий. Нийт зогсоолын тал хувийг хувийн эзэмшлийн зам талбай эзэлдэг. Хаалт тавьсан зам талбай болгон төлбөртэй зогсоол байдаггүй. 2019 оны байдлаар НАЗХГ-аас нийт 78 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай төлбөртэй зогсоолын гэрээ байгуулан ажиллаж байна. Улаанбаатар зам засвар, ашиглалтын газартай хамтран гурван төлбөртэй зогсоол байна. Нийслэлийн хэмжээнд 81 төлбөртэй зогсоол буюу 3000 автомашины зогсоол албан ёсоор байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.88.172) 2019 оны 12 сарын 20

Хулгай хийж байгаа юм шиг ачдаг. Ачаад явсан газар нь дүүрэн машин зогсож байдаг шүү дээ

0  |  0
Бямбаа Далхжав(192.82.71.203) 2019 оны 12 сарын 20

Ачих, тээвэрлэх явцадаа эвдэх, гэмтээх явдал их гаргадаг. Энэ тохиолдолд тухайн ачилтын компани хохиролыг 100% төлөх ёстой гэдэг заалтаа журманд тодорхой зааж өгөх хэрэгтэй

0  |  0
Иргэн(202.21.107.86) 2019 оны 12 сарын 20

Хууль зүйн сайдын тогтоолыг эх хувиар нь үзүүл дээ

0  |  0
Иргэн(202.21.107.86) 2019 оны 12 сарын 20

Хууль зүйн сайдын тогтоолыг эх хувиар нь үзүүл дээ

0  |  0
mn(202.131.243.186) 2019 оны 12 сарын 20

АЧИГДАХ ГЭЖ БАЙГАА МАШИНЫ ЖОЛООЧ РУУ НЬ ЯРИАД ЖОЛООЧ НЬ ГАРААД ИРСЭН ЧИНЬ, ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНА НТР ГЭЭД НЭГ УДАА МАЛТАЖ ӨГСӨН. БИТГИЙ ХУЦ Л ГЭСЭН. ЖОЛООЧ НЬ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭЭД ЯВСАН ДАА. НОВШНУУДЫГ ДАВРААГААД БАЙГАА ЮМ ДАА...

0  |  0
хэрүүлч(122.201.23.201) 2019 оны 12 сарын 20

Үгүй аваад л цугтаа

0  |  0
Top