ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Аргын тооллын 4 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 19

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 05.40-19.59
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 4 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top