АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэргийн төсөвт гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ сансрын хүчин байгуулсан тухай албан ёсоор зарлажээ.
Сансрын хүчнийг АНУ-ын цэргийн нисэх хүчний генерал Жон Рэймонд удирдана гэж тэрбээр мэдэгджээ.
Сансрын хүчинд зориулж цэргийн төсвийн жилд 40 сая ам.долларыг зарцуулах бөгөөд эхний ээлжид 200 алба хаагчаас бүрдэх гэнэ.
АНУ-ын Сенат өнгөрсөн мягмар гарагт 2020 оны цэргийн төсвийг 738 тэрбум ам.доллар байхаар баталсан юм. Төсвийн хуульд зэвсэгт хүчнийг шинэчлэх хэд хэдэн арга хэмжээ туссаны зэрэгцээ хэт авианы зэвсэг, хиймэл оюун ухаан болон чиглэгдсэн эрчим хүчний технологийг хөгжүүлэх тухай заалтууд оржээ.
Сэтгэгдэл ( 0 )