Амралтын өдрүүдэд 14 хүн угаартсан тухай дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр /2019.12.23/ шахмал түлшний түгээлт болоод нийслэлийн агаарын бохирдлын талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд 14 хүн угаарын хийнд хордсон гэсэн дуудлага ирсэн. Ихэвчлэн хөнгөн дуудлага. Зарим нь ханиад, томуутай холбоотой дуудлага байсан. Угаарын хийнд хордоод эмнэлэгт хэвтэж байгаа хүн байхгүй” гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gana(66.181.187.78) 2019 оны 12 сарын 23

Yaj hereglwhee medehguigees ugaartaad bn uu uur shaltgaan bn uu gedgiig nariin togtoomoor bn aa!!!

0  |  0
Ш.Ок(49.0.184.30) 2019 оны 12 сарын 23

Сайжруулсан түлшний барьцалдуулах чанарыг сайн болгох хэрэгтэй яг үнэндээ нунтаг хог хольж түлсэнээс болж угаартаж байгааг анхаарах хэрэгтэй.

1  |  0
Top