ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр дараах мэдээллийг онцолжээ.
2019 онд манай улс 45 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг гадаад улсруу экспортлоод байна. Энэ нь өмнөх оноос 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Дотооддоо шийдэх боломжтой зохион байгуулалтын тодорхой асуудлууд гарсантай холбоотойгоор 2019 онд махны экспорт буурсан гэж салбарын яамны мэргэжилтнүүд мэдээллээ. Манай улс хөдөө аж ахуйн салбараа түшиглээд гадаад зах зээлд томоохон тоглогч болох боломж байгааг салбар яамны албаны хүмүүс дүгнэж байна. Тухайлбал манай улс 2016 онд 9 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол өнгөрсөн онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гадагш гаргажээ. Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 45 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоод байна.
Энэ онд махны экспорт өмнөх оноосоо 40 орчим хувиар буурсан шалтгаан нь дотоодын зах зээл дээр махны худалдаа замбараагүй явагдсанаас хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл бий болсонтой холбоотой гэж салбарын яамны мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тиймээс дотоодын зах зээл дээрх хяналтгүй худалдааг хумих, экспортлогч компаниудад ОУ-ын стандарт нэвтрүүлэх зэргээр бодлогын зохицуулалт хийж эхэлжээ.
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )