Японы алдартай сүлжээ рестораны эзэн уламжлалт Токиогийн шинэ жилийн анхны дуудлага худалдаагаар алтан жад загасыг 1.8 сая ам.доллароор худалдан авчээ.
“Туна хаан” хочтой Киоши Кимура Японы умард Аомори мужийн эрэг орчмоос барьсан 276 кг жинтэй энэ загасыг 1.8 сая ам.доллароор худалдан авсан байна.
Кимура Токио хотын загасны захын шинэ оны анхны дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр алтан жад загас худалдан авч, хэвлэлийн баатар болдог заншилтай. Өнгөрсөн жилийн анхны дуудлага худалдаагаар тэрбээр 278 кг туна буюу алтан жад загасыг 3.1 сая ам.доллароор худалдан авч, дээд амжилт тогтоож байсан билээ.
Уламжлалт дуудлага худалдаа Тоёсу дүүрэгт нээгдсэн загасны шинэ захад болсон байна. Олон улсын жуулчдын сонирхон очдог дэлхийд алдартай Цукижи загасны зах 2018 онд хаагдсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
хийрхэл, тэнэглэл