Түүх, соёлын үл хөдлөх 182 дурсгалыг бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Монгол Улсын Засгийн газраас “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг баталсан байна.

Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж. Өнөөдөр /2020.01.08/-ийн байдлаар жагсаалтад 182 дурсгал багтаад байгаа аж.

 

Харин түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хөшөө чулуу, сүм хийд, түүний үлдэгдэл, эртний хотын туурь, түүхт овоо суваргын 2750 дурсгалт газрын дурсгалыг бүртгэн баримтжуулж, холбогдох мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top