9 настайдаа хулгайлагдсан Фүсако охины ГУНИГТ ТҮҮХ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

1990 оны арваннэгдүгээр сарын 13. Японы Ниигата хотын оршин суугч 9 настай Фүсако Сано гэр рүүгээ харьж явжээ. Түүний хажуугаар өнгөрч явсан автомашин зогсож, машиныг жолоодож явсан 27 настай Нобүюки Сато охиныг хутга барин сүрдүүлж, машиндаа суулган алга болсон байна.

Охин гэртээ ирдэг цагтаа ирээгүйд гайхсан ээж нь хэсгийн цагдаад ханджээ. Охиныг хулгайлагдсанаас хэдэн цагийн дараа цагдаа нар уг гудамжаар яваа хүмүүсийг байцааж, охиныг хулгайлсан этгээд хаашаа явсан байж болохыг тодруулах бүхий л арга хэмжээг авсан байна. Гэвч ул мөр олсонгүй.

10 жилийн дараа олж тогтоосноор гэмт хэрэгтэн охиныг Ниигата хотоос 50 км-ийн зайд байдаг гэртээ аваачсан байжээ. Тэр охины гэрийн ойролцоо юу хийж байсан, яах гэж түүнийг хулгайлсан нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр үлдсэн аж.

Тэрбээр Фүсако охиныг байшингийнхаа дээд давхарт түгжиж, хаалга руу ойртох юмуу тусламж дуудаж хашгирвал зодно гэж сүрдүүлжээ. Охиныг орноос хүлж, ямар нэгэн чимээ гаргахыг хорьж, хааяа л идэх юм өгдөг байсан аж. Залуу мөн охиныг байнга зоддог байжээ.

Фүсако охин том болсон нь

Хулгайлагдаж хоригдсоноос хэдэн сарын дараагаас хөдөлгөөнгүй байсан охины дөрвөн мөч хатангиршиж эхлэв. Хөдлөхөд бэрх болсон охин хүлээсгүй болсон ч зугтаж чадахааргүй болжээ. Гэмт хэрэгтэн ээжтэйгээ хамт амьдардаг байсан ч настай эмэгтэйн хөл муу тул дээд давхар руугаа огт гардаггүй байжээ. Үүнээс гадна хүүхэд байхаасаа ээжийгээ сүрдүүлдэг байсан учир япон эмэгтэй хүүгээсээ юм асуухаас, өрөө рүү нь орохоос айдаг байсан аж.

2000 онд Нобүюки Сатогийн байдал маш аймшигтай болсноор ээж нь цагдаад хандсан байна. Тэд хоёрдугаар давхраас эцэж турж, хөдөлж чадахгүй, ээрүү болсон охиныг олжээ. Охин нарны гэрлээс айж байв.

Охиныг хулгайлсан Сатог 12 жилээр хорьж, Фүсако охин эмнэлэгт хэдэн жил болжээ. Тэрбээр энгийн амьдралдаа эргэж орохын тулд гэрээрээ эмчилгээ хийлгэж, сүүлд нь бүр жолооны курст сурсан байна. Охин хамаатныхаа будааны талбайд ажил ч хийжээ. Гэвч хоригдсон он жилүүд түүний сэтгэлзүйг үүрд гэмтээсэн байна. Охин маш хаалттай нэгэн болж, гэртээ бүгж, гадаад ертөнцөөс зугтдаг болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааяаяая(1.248.185.246) 2021 оны 04 сарын 12

Пөөх бүр жолоонд суусан юмуу

1  |  1
Зочин(202.179.30.42) 2021 оны 04 сарын 12

Sachiko Yamada гэдэг бас нэг нэртэй 1990 онд алга болоод 2000 онд олдсон.

11  |  3
Zochin(103.57.92.157) 2021 оны 04 сарын 29

Shal hudal bicheehee bolio bch odoo boltol oldoogui.. Aav ni uhen uhtelee ohinoo erin haihad zartsuulsan shtei!?

18  |  7
Top